solongonews
Хувь заяаны хамтын цогц байгуулна
2020-01-21 20:38
Хувь заяаны хамтын цогц байгуулна

   Хятад, Мьянмарын нефть, хийн хоолойн төсөл бол өмнө зүгт Мьянмарын Кяукпюгаас эхэлж, хойд зүгт Хятадын Рүйли хүрдэг. Хятад, Мьянмарын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал төсөл билээ. Ши Жиньпин дарга Мьянмарт айлчлах үеэр Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахаа хоёр орон мэдэгдсний дараа нефть, хийн хоолойн төслийн ажилтнууд, Хятад, Мьянмар хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны тухай ярилцлага өгсөн юм.

 

  Хятад, Мьянмарын нефть, хийн хоолойн төслийн удирдлагын газрын ажилтан Бай Юньтао 2014 оны эхээр Мьянмарт очиж ажилласан байна. Энэ удаад Ши Жиньпин дарга Мьянмарт айлчилсан тухай дурдахад, Бай Юньтаогий сэтгэл догдолж байлаа. Тэрээр Мьянмарт ажиллаж амьдарсан зургаан жилээ эргэцүүлэхдээ:

- 2017 онд энэ төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэх үед би их баярласан. Миний хичээл зүтгэлээ гаргасан барилга эх орны маань баруун өмнө биед эрчим хүч дамжуулах том хоолой болохыг нүдээрээ харлаа. Мьямарт ажилласан зургаан жилийн туршид миний хамгийн баяртай явдал гэвэл 2017 оны 05-р сард Хятад, Мьянмарын түүхий нефтийн хоолой ашиглалтад орох ёслолд өөрийн биеэр оролцож, энэ бүхнийг нүдээр үзсэн явдал юм гэж ярьсан байна.

 

   2010 онд Хятад, Мьянмарын нефть, хийн хоолойн төсөл барилгын ажлаа албан ёсоор эхэлж, Хятад болон хамтын ажиллагааны холбогдох талууд дамжуулах хоолойн барилгын болон хамгаалалтын ажлыг хамтдаа өрнүүлж, 2017 онд албан ёсоор ашиглалтад оруулсан юм. Энэ төсөл амжилттай хэрэгжсэний дараа Хятад, Мьянмар хоёр орны ард түмэнд үр ашгаа өгөх эрчим хүчний тээвэрлэлтийн хоолой болж, орон нутгийн иргэдэд эдийн засгийн бодит үр дүнгээ өгсөн юм. Хятад, Мьянмарын нефть, хийн хоолойн төслийн Янгон дахь тамгын газрын дарга Жан Зэ:

- 2019 оны 12-р сарын байдлаар Хятад, Мьянмарын нефть, хийн хоолойн төсөл Мьянмарын нийгэмд татвар, замын хураамж, ажилтнуудын цалин хөлс, хувьцааны бодит ашиг зэрэг нийт 500 сая орчим ам.долларын орлого оруулсан юм. Манай энэ дамжуулах хоолой Мьянмарт эдийн засгийн үр ашгаа шууд өгсөн. Мөн бид хоолойн шугам дагуу нийт 27 сая ам.долларын хөрөнгө оруулж, олон нийтийн 282 төсөл хэрэгжүүлсэн нь ус, цахилгаан, боловсрол, эмчилгээ зэрэг олон салбарыг хамарч, Мьянмарын иргэдэд өгөөжөө өгсөн. Бид бас нийгэм, соёлын харилцааны үйл ажиллагааг ихэд чухалчилдаг. Манай төслийн бүрэлдэхүүн хэсэг болох кино дэлгэцийн баг хоолойн шугам дагуу оршин амьдарч байгаа Мьянмарын иргэдэд Хятадын киног Мьянмар хэлээр хүргэсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн юм гэж хэлсэн байна.

Хятад, Мьянмарын нефть, хийн хоолойн төслийн Мьянмарын талын ажилтан Сай Зар Ни:

- Нефть, хийн хоолойн төсөл орон нутгийн ажил олголт, хөгжилд бодит үр ашгаа өгсөн. Энэ төсөл орон нутагт маш олон ажлын байр гаргаж өгсөн төдийгүй хоолойн шугам дагуух бүсэд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг шаардлагатай эрчим хүчээр хангасан юм. Би төслийн ирээдүйд ихээхэн найдлага тавьж байна. Мьянмар, Хятад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа олширвол Мьянмарын орон нутгийн иргэдийн ажлын байраар хангагдах боломж улам нэмэгдэнэ. Орон нутгийн хүний хувьд манай компани орон нутгийн хөгжилд тус дэм үзүүлэхийг хүсэж байна. Манай компани үүнийг хийнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэж хэлэв.

Эрчим хүч, эдийн засаг, олон түмэнд үр ашгаа өгөхөөс гадна, иргэдийн санаа сэтгэлийг нэгтгэх нь Хятад, Мьянмар хоёр орны "Садан төрөл"-ийн сэтгэлийг холбох чухал төв юм. "Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц"-ыг хамтдаа байгуулахыг Ши Жиньпин дарга энэ удаагийн айлчлалаар Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьинттэй санал нэгтэй зөвшөөрснөөр Хятад, Мьянмар хоёр орон харилцан тусалж, жаргал зовлонгоо хамтатгасан онцгой харилцаа тогтоохыг гүнзгий тайлбарлаж өгсөн байна.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл