solongonews
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үг
2022-04-27 15:14
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үг Хятадын их дээд сургууль, залуучуудын анхааралд хүрч байна.

         ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 04-р сарын 25-нд Хятадын Ардын Их Сургуульд ажиллаж байхдаа чухал үг хэлж, их дээд сургуулийн багш, оюутан, залуучуудад Залуучуудын баярын мэндчилгээ дэвшүүлсэн банйа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үг нь гүн гүнзгий бодол санаатай, утга агуулгаар баялаг, чин сэтгэлийн үг юм. Хятад Улсын бүх их, дээд сургуулийн багш, оюутан залуучууд чухал үгийн  агуулгыг сурч судлан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн урагшилж, ард түмнийхээ төлөө зүтгэж, хойч үеийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, Хятад үндэсний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх эрин үеийн урсгалд эрэлхэг зоригтойгоор урагшилна гэж илэрхийлсэн байлаа.
          Хятадын бодит байдалд суурилж сургууль ажиллуулах ёстой

     Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Хятад улс өвөрмөц түүхтэй, өвөрмөц соёлтой, үндэсний өвөрмөц нөхцөлтэй. Хятадын онцлогтой дэлхийн жишигт нийцсэн их сургуулийг байгуулна гэдэг бусдыг сохроор дагаж мөрдөх буюу гадаадын их дээд сургуулиудын туршлагыг шууд хуулбарлаж болохгүй. Харин Хятадын бодит нөхцөл байдалд суурилан, Хятадын онцлогтой дэлхийн хэмжээний их сургууль байгуулах шинэ замаар зүтгэн ажиллах ёстой гэж онцолсон байна.

Жэжян Их Сургуулийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга  Рэнь Шаобө хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үгнээс бид их дээд сургуулиудыг удирдан чиглүүлэхийн тулд Хятадын нөхцөл байдалд суурилж, нам болон улс орныхоо төлөө боловсон хүчин хүмүүжүүлэх ёстой гэдгийг улам гүнзгий ухаарсан. Онцлог, давуу талдаа бүрэн дүүрэн хандаж, багш нарыг цаашид мундаг багш болоход нь чиглүүлж, Хятадын залуучуудыг шинэ эрин үед шаргуу хөдөлмөрлөж, зоригтой урагшлахад чиглүүлэх хэрэгтэй гэжээ.

Харбины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Шүн Сыхао хэлэхдээ:

-Сургууль удирдан явуулах социалист чиглэлийг баримталж, ёс суртахууныг төлөвшүүлж, үргэлжлэн өөрчлөлт шинэчлэлт хийж, хүн сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны судалгаа болон бусад ажилд өндөр амжилт гаргах ёстой гэжээ.

- Хятадад дэлхийн жишигт нийцсэн их сургуулийг ажиллуулахын тулд Хятадын онцлогтой байх ёстой. Боловсрол судлаач хүний хувьд бид ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгийн үзэл баримтлалыг судлан ойлгох ёстой. Цаашид боловсролын салбарт хүчирхэг улс орныг бий болгоход онолын дэмжлэг үзүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж Чинхуа Их Сургуулийн Боловсролын хүрээлэнгийн дарга, профессор Шы Жүн-Ин хэлсэн байна.

   Үзэл суртал, улс төрийн боловсролыг зорилтот түвшинд хөгжүүлнэ. Их, дээд сургуулийн үндэс нь ёс суртахууныг төлөвшүүлэх, хүнийг төлөвшүүлэх явдал юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, үзэл суртлын болон улс төрийн хичээлийн мөн чанар нь үнэнийг хэлж, арга барилд анхаарлаа хандуулж, үнэнийг гүн гүнзгий, нягт нямбай, амьдаар тайлбарлах явдал бөгөөд багш нар бүх хүчээрээ заан сургах ажилд зүтгэж, сурагч шавь нараа оюун ухааныг гэгээрүүлэх замаар хөтлөн дагуулах ёстой гэжээ.

- Ерөнхий нарийн бичгийн даргын үг нь бидэнд асар их үүрэг хариуцлага, эрхэм зорилгыг хүлээж байгааг мэдрүүлэв. Үзэл суртлын болон улс төрийн хичээлийн багш нар өөрсдийн үзэл суртал, улс төрийн түвшинг тасралтгүй дээшлүүлж байх ёстой гэж Ланьжүө Их Сургуулийн Марксизмын сургуулийн захирал Цай Вэньчэн хэлэв.

      Сүүлийн жилүүдэд зарим коллеж, их дээд сургууль хамтран бага, дунд сургуульд үзэл суртлын болон улс төрийн хичээлүүдийг зааж эхэлсэн ба их, дээд сургууль, дунд, бага сургуулийн үзэл суртлын болон улс төрийн хичээлүүдийг нэгтгэх ажлыг хамтран зохион байгуулж байна. Хятадын Цахилгаан Эрчим Хүчний Их Сургуулийн Марксизмын сургуулийн багш Лүө Шяопин, их дээд сургууль, дунд сургууль, бага сургуульд үзэл суртлын болон улс төрийн хичээлүүдийг үе шаттайгаар, эргүүлэг хэлбэрээр байгуулах нь маш хэрэгтэй ажил болж байна гэж үзлээ.

Ши-Аний Технологийн Их Сургууль үзэл суртлын болон улс төрийн хичээлийн багш нарын хамтын хичээл бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч, сургуулийн түүхийн музей, урлагийн музей зэрэг практик нөөцийг ашиглан “үзэл суртал, улс төрийн том хичээл” зааж байна.

Тус сургуулийн захирал Жао Шянмө хэлэхдээ, үзэл суртлын болон улс төрийн сургалтын шинэчлэлийг үргэлжлүүлэн ахиулж, ухаалаг анги танхимын байгуулалтыг сайжруулж, арга барилд анхаарал хандуулж, үнэнийг гүн гүнзгий, бүрэн дүүрэн, тодоор тайлбарлах болно гэжээ.

   Хятадын онцлогтой философи, нийгмийн ухааныг дэлхийн хүмүүст таниулна

   Их, дээд сургуулийн философи, нийгмийн шинжлэх ухааны ажилтнууд Хятад улсын онцлогтой философи, нийгмийн ухааныг бодит үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн эрдэм шинжилгээний хүрээ цард жинхэнэ утгаар нь оруулахыг хичээх хэрэгтэй гэж үзжээ.

Фүдань Их Сургуулийн Марксизм судлалын хүрээлэнгийн орлогч дарга Гао Рэнь хэлэхдээ, Марксизмын үндсэн зарчмыг Хятадын бодит байдал, Хятадын уламжлалт соёлтой хослуулж, агуу их удирдагчдын ерөнхий стратегид тулгуурлах хэрэгтэй. Хятад үндэстний агуу их сэргэн мандалт, дэлхийн нэг зуунд урьд өмнө байгаагүй өөрчлөлтөд суурилж, Хятадад марксизмын шинэчлэлийг ахиулан урагшлуулна гэжээ.

- Гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны ажилтнууд тодорхой чиглэлтэй, үнэн зөв зарчимтай, өндөр мэдлэгтэй, зөв шударга зан чанартай байх ёстойг ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэв. Бид ерөнхий нарийн бичгийн даргын чухал илтгэлийн санааг сурч, ойлгох ёстой төдийгүй Хятадын онцлогтой философи, нийгмийн шинжлэх ухааны бүтээн байгуулалтыг түргэтгэхийн тулд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж Жүншань их сургуулийн Философийн тэнхимийн профессор Шю Жюньжүн хэлсэн байна.

                                 Залуу насандаа шаргуу зүтгэх ёстой

     Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин:

- Хятадын залуучуудын зорилго, чиг хандлагыг нэг зүйлд нэгтгэж болох юм. Өөрөөр хэлбэл, намын үгийг гуйвшгүй сонсож, намын үгийг дагаж,үндэсний агуу их сэргэн мандалтын чухал зорилтыг биелүүлэхэд цаг үеийн шинэ хүн болон төлөвшихийг хичээх явдал юм гэж хэллээ.

- Ерөнхий нарийн бичгийн дарга залуучуудыг эх орноо хайрлах, ард түмэнтэйгээ хувь заяагаа хуваалцах сэтгэлгээг ажил үйлс, сурч боловсрох явцад найдваржуулахад шаардлага тавьсан байна. Би маш их зоригжсон  байна. Бидний залуучууд эх оронтойгоо хамт  байж, ард түмнийхээ төлөө бүх зүйлсээ зориулж, залуу насны хүсэл мөрөөдөл, ажил хэрэгч үйлсээрээ Хятадын мөрөөдлөө биелүүлэхэд шинэ, илүү их хувь нэмэр оруулахыг эрмэлзэх ёстой гэж БНХАУ-ын Сайн дурын залуучуудын холбооны дэд дарга Шю Бэнью хэлэв.

Хятадын Барилгын 2-р товчооны Хятадын Фанченгангийн цөмийн эрчим хүчний төслийн цөмийн төслийн гагнуурчин 23 настай Жү Рүйфэн:

- Цаг үе залуучуудыг үзэл санаагаа бэхжүүлж, шаргуу хөдөлмөрлөж, хүчин чармайлт гаргахыг шаардаж байна. Бид инноваци болон бизнес эрхлэлтийг тэргүүн байранд тавьж, цаг үеийн тэргүүн эгнээнд байхын төлөө хичээн зүтгэх ёстой гэж илэрхийллээ.

Бээжингийн Олон нийтийн аюулгүй байдлын товчооны Түнжөү дахь цагдаагийн дэмжлэг үзүүлэх отрядын ахлагч Жан Чи:

- Би чинээлэг дэлхийд төрсөн. Мөн үүрэг хариуцлага үүрч ирсэн. Залуу цагдаагийн ажилтны хувьд би улс төрийн өндөр хариуцлагатай байх ёстой. Түүхэн эрхэм зорилго, миний үзэл санаа, итгэл үнэмшлийг бататгаж, ард түмнийхээ байр сууринд тууштай зогсоно. Онц ур чадвар эзэмшиж, олон мянган өрхийн амар амгаланг хамгаалж, ард түмэн амгалан тайван, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахыг баталгаажуулах ажилд үргэлжлэн чармайн зүтгэнэ гэж ярьлаа.

- Суртал ухуулгын бүлгийн гишүүний хувьд би социалист нийгмийн үнэт зүйлийн үзэл баримтлалыг тууштай итгэдэг бөгөөд үүнийгээ өөрийн ажил амьдралдаа хэрэгжүүлдэг билээ гэж Үхань Их Сургуулийн докторын ухуулгын  бүлгийн дарга, Философийн сургуулийн докторант Жан Хао хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл