ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 07 дугаар сарын 03-нд Монгол Улсын Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин: - Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд. “COVID-19”-ийн халдвар гарснаас хойш хоёр орон халдварын эсрэг хамтран ажиллаж, харилцан туслалцсан, бэрхшээлийг хамтдаа даван туулах гүн зузаан найрамдлыг харууллаа. Эрхэм дарга та дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг Хятад улсын үзүүлсэн хувь нэмрийг өндрөөр үнэлсэн билээ. Хятадын тал Монгол Улс цаашлаад дэлхийн улс орнуудтай халдвараас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Тэрээр мөн саяхан ХКН байгуулагдсаны 99 жилийн ойн үеэр надад эрхэм дарга та тусгай захидал ирүүлсэн нь Хятад, Монголын хоёр нам, хоёр орны харилцааг та болон Монгол Ардын Намын зүгээс чухалчлан үздэг гэснийг бүрэн харууллаа. ХКН, МАН-тай шат бүрийн олон салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү ихээр хөгжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд оруулбаас зохих хувь нэмрээ оруулах болно гэжээ.
У.Хүрэлсүх дарга саяхан Ши Жиньпин даргад ирүүлсэн баярын захидалдаа: ХКН-ын уйгагүй хүчин чармайлтаар Хятад улс “COVID-19” цар тахлын эсрэг амжилттай ажиллаж, өөрийн ард иргэдийнхээ амь насыг хамгаалаад зогсохгүй дэлхий нийтийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад асар их хувь нэмэр оруулсан юм. Үүнд миний бие маш их хүндэтгэл илэрхийлж байна гэж тэмдэглэжээ.
