solongonews
Дарга Ши Жиньпиний анхаарч буй 3 зүйл
2020-05-13 21:19
Цар тахлын үед Хятад улс товлосон зорилтоо хэрхэн биелүүлэх вэ? Хятад улсын дарга Ши Жиньпин Шаньши мужид ажил байдалтай танилцахдаа гурван зүйлд гол анхаарлаа хандуулж, Шаньши муж төдийгүй Хятад улстай холбогдож, өнөө үе төдийгүй ирээдүйд чиглэсэн байна.

 Өөрчлөлт хийж инновацтай ажиллахад хэлбэрээ өөрчилж ажиллах хэрэгтэй.

   Ши Жиньпин дарга жишиг бүсэд дүн шинжилгээ хийх үеэрээ:

- Өөрчлөлт хөгжлийн явцад шуурхай ажиллахын зэрэгцээ стратегийн алсын хараатай байж, зөв зүйлийг тууштай баримтлах ёстой. Шаньши муж өөрчлөлтийн явцад үлгэр жишээ үзүүлж чадвал Хятадын бусад мужуудад туршлага хуримтлуулна.

Байгаль орчныг хамгаалах засаглалаа сайжруулах хэрэгтэй

   Тайюань хотын 9 голын байгаль орчныг засан сайжруулсны дараа гол эрэг дагуу 184 километрийн хурдны замыг шинээр тавьж, зам харилцааны гол шугам түүнчлэн аялал жуулчлалын үзэмжит газар болсон байна. Мөн өдөр Ши Жиньпин дарга голын эргээр зугаалж буй хотын иргэнтэй чөлөөтэй ярилцахдаа ус агаар хүрээлэн буй орчныг цэгцлэх ажлыг ерөнхийд нь урагшлуулж, "Үзэсгэлэнт Тайюань хот"-ыг дахин буй болгох ёстой гэж онцоллоо.

Ядуурлаас ангижруулах үр дүнгийн талаар бэхжүүлсэн байдлаар шалгуур болгоно

Дарга Ши Жиньпин Шаньши мужид ажиллахдаа юуны өмнө ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг бэхжүүлж буй байдалтай танилцсан. Тэрээр 11-ний өдөр Датун хотын шар цэцгийн стандарт баазтай танилцахдаа эрх баригч намын хувьд ард түмнийхээ эрх ашгийг тэргүүнд тавин, бодит ажил хийж, тосгоны иргэд дахин ядууралд орохоос болгоомжлон, иргэдийн орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх байдлыг баталгаажуулах ёстой гэж хэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл