solongonews
Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Дудатай утсаар ярив
2022-07-30 19:19
Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Дудатай утсаар ярив.

 07-р сарын 29-ний өдрийн үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Дудатай утсаар ярилаа.

 Ши Жиньпин хэлэхдээ:

- Та энэ оны эхэнд болсон Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад ирж, бид найрсаг солилцоо хийн, хоёр орны харилцааг ахиулах талаар олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Түүнээс хойш хоёр орны олон салбарууд идэвхтэй холбогдон хэрэгжиж, Польшийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох, Хятад-Европын галт тэрэг, боловсон хүчний солилцоо зэрэгт нааштай ахиц гаргасан байна. Хятад улс Хятад, Польшийн уламжлалт найрамдлыг эрхэмлэн дээдэлж, Польш улсыг Европ дахь хамтын ажиллагааны нэн тэргүүний түнш гэж үзэн, Польш улстай нягт харилцаатай байж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, Хятад, Польшийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинг тасралтгүй ахиулахад бэлэн байна.

 Ши Жиньпин хэлэхдээ:

- Хоёр тал бодлогын харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хороо, Эдийн засаг худалдааны нэгдсэн хороо зэрэг механизмыг ашиглан стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, "Бүс ба зам"-ыг хамтдаа өндөр чанартай байгуулж, эдийн засаг, худалдаа, холболтын салбарт хамтран ажиллах, ногоон хөгжлийг бий болгох, дижитал эдийн засаг болон бусад салбарт хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүд ажил хэрэгч байдлыг гүнзгийрүүлэх ёстой. Хятад улс Польшоос илүү чанартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гарахыг сайшааж, Хятадын олон аж ахуйн нэгж Польшид хөрөнгө оруулахыг дэмжиж байна. Хоёр тал Хятад, Төв Зүүн Европын орнуудын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний зах зээлийг аль болох түргэн байгуулахыг ахиулж, Хятад, Төвийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд төлөвлөлт, зохион байгуулалттай үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллан, дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны бат бөх суурийг тавихыг уриалав. Польш улс Хятад-Европын харилцааны хөгжлийг идэвхтэй дэмжиж, Хятад-Европын харилцааны ерөнхий байдлыг хэвээр хадгална гэдэгт найдаж байна.

 Дуда хэлэхдээ:

- Энэ оны 02-р сард Хятад улсад хүрч Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцон, та бүхэнтэй уулзсандаа маш их баяртай байна. "КОВИД-19"-ийн нөлөөг үл харгалзан бидний чухал зөвшилцөл хэрэгжиж, хоёр талын холбогдох салбар нягт харилцаа холбоо тогтоон, холбогдох салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй урагшилсаар байна. Польш Хятад улстай эдийн засаг, худалдаа, ложистик, холболт болон бусад салбарт хоёр талын хамтын ажиллагааг ахиулж, илүү үр дүнд хүрэхэд бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Польшид хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа явуулах болно. Польш улс ТЗЭБ-Хятадын хамтын ажиллагаа болон Европын холбоо, Хятадын харилцааны хөгжлийг үргэлжлэн идэвхтэй ахиулахад бэлэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл