solongonews
Өвөр Монгол: Умард хилийн үзэсгэлэнт сайхан орныг бүтээн байгуулна
2022-08-31 16:47
Өвөр Монгол: Умард хилийн үзэсгэлэнт сайхан орныг бүтээн байгуулна

 ХКН-ын ХУIII их хурлаас хойш Хятад улсын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д хоёр удаа айлчилж, ХIII сонгуулийн БХАТИХ-ын ӨМӨЗО-ы төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт таван жил дараалан оролцож, Өвөр Монголын урт хугацааны хөгжлийн төсөл ба тодорхой замыг зааж өгөв. Ши Жиньпин даргын "Эх орныхоо умард нутагт экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг бий болгох", "Үндэсний эрчим хүч, стратегийн чухал нөөц баазыг бий болгох", "Үндэсний эв нэгдлийг ерөнхийд нь нэгтгэн хөгжүүлэх" зэрэг шаардлагын дагуу бүх үндэстний боловсон хүчин ба ард түмэн бие биедээ тусалж, шаргуу хөдөлмөрлөн, "Үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын агуу мөрөөдлийг хамтдаа биелүүлэх" хамтын хүчийг цуглуулж байна.

Экологи, байгаль орчныг хамгаалах менежментийг цогцоор нь бэхжүүлнэ

 Түүхэнд алдартай Цэлгэр тал нь нэгэн үе элс, хайргаар дүүрсэн атар газар болж хувирав. 2012 оноос хойш Хөххот Далан хар уулын энгэрт экологийг хамгаалах иж бүрэн төсөл хэрэгжүүлснээр Чылэчуаний 30 мянган мү тал нутаг аажмаар сэргэж эхлэв.

 Тал нутгийн нөхөн сэргээлтийн Мэн Цао экологийн группийн техникийн судлаач Лю Сиян хэлэхдээ “Өдгөө энд 60 гаруй төрлийн ургамал ургаж байна. Олон тооны амьтад суурьшснаар экологи өөрөө нөхөн сэргэх чадвартай болсон” гэв.

 Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монгол 10 сая мү ой болон 30 сая мү тал нутгийн экологийн бүтээн байгуулалтын ажлыг хийж, улсдаа 1-рт жагсжээ. Одоогийн байдлаар нийт бүс нутгийн ойн бүрхэвч 23 хувьд хүрч, 2012 оныхоос 1.97 пунктээр нэмэгдсэн бол тал нутгийн ургамлын бүрхэвч 45 хувьд хүрч, 2012 оныхоос 5 пунктээр нэмэгджээ.

 Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монгол шинжлэх ухаанч төлөвлөлт, системтэй засаглал, аж үйлдвэрийн манлайлал зэрэг арга хэмжээгээрээ элстэй тэмцэж, жил бүр дунджаар 12 сая мү /1 га = 15 мү/ талбайг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг хийж гүйцэтгэсэн нь улсын нийт ажлын 40 хувийг эзэлж байна.

 Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үзэсгэлэнт сайхан уул ус нь үнэт эрдэнэ болж хувирлаа. 2015 онд Өвөр Монгол байгалийн ойг бизнесийн аргаар огтлохыг бүрэн зогсоож, одоогийн байдлаар Их Хянган нурууны ойн бүсэд борлуулсан нүүрстөрөгчийн шингээгч бүтээгдэхүүний нийт борлуултын хэмжээ 30 сая юаниас давав. Малыг хашаалж маллах аргаар жил бүр 404 сая мү тал нутгийг нөхөн сэргээж, 616 сая мү бэлчээрийг өвс, малын тэнцвэрт байдалд тохируулан зохистой ашиглан, 1 сая 400 мянга гаруй тариачин, малчдад ашиг хүртээв.

Аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг тууштай дэмжинэ

 Жүнгэр хошууны эдийн засгийн хөгжлийн бүсэд энэ онд шинээр нэвтрүүлсэн урьдчилсан бүтээн байгуулалт, эрчим хүчний шинэ технологийн аж үйлдвэрийн баазын ажлыг Трина нарны ХХК, Шюй Гун групп зэрэг олон тэргүүлэх компаниуд саяхнаас эрчимжүүлэв. ХКН-ын ХУIII их хурлаас хойш Жүнгэр хошуу "нүүрс, төрөлжсөн бүтээн байгуулалт"-ын замыг судалж, батлагдсан нүүрс олборлох хүчин чадал 2012 онд 260 сая тонн байсан бол 2021 онд 350 сая тонн болж нэмэгдэв. Тоо, чанарын хувьд орон нутагтаа тэргүүлэгч эко уурхай 70-ыг байгуулж, цэвэр, үр ашигтай эрчим хүч гарган, нэгдүгээр зэрэглэлийн орчин үеийн нүүрсний химийн баазыг барьж, нүүрсийг түүхий эдээс материал болгон, доод зэрэглэлээс дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийн түвшинд хүргэхийг дэмжив. Эрчим хүчний шинэ салбар эхэлж, "салхи-нарны устөрөгчийг хуримтлуулах машин"-ы үйлдвэрлэлийг бий болгоход анхааран, одоогийн байдлаар 4.6 сая гаруй киловатт салхины эрчим хүч, фотоволтайк үзүүлэлтүүдийг баталжээ.

 2021 онд Өвөр Монголын эрчим хүчний хэрэглээний индекс тасралтгүй өсөлтийн хандлагыг зогсоож, "улаан"-аас "ногоон" болж хувирав. Нүүрсний бус аж үйлдвэрийн нэмүү өртөг 60 гаруй хувийг эзэлж, өндөр технологийн аж ахуйн нэгжийн тоо 2012 онд 158 байсан бол 2021 онд 1223 болж нэмэгдэн, өндөр технологийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 548 тэрбум юаньд хүрч, 2012 оноос 5 дахин өсөв. 2022 онд улсаас "Нарийн тооцоолол" төслийг бүрэн хэрэгжүүлснээр Өвөр Монгол үндэсний тооцооллын эрчим хүчний зангилаа болж, олон шинэ боломжуудыг нээсэн байна.

 Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол үндэсний "хос нүүрстөрөгч"-ийн стратегийн боломжийг түшиглэж, шинэ эрчим хүчний аж үйлдвэрийг өөрчлөлтийн чухал нээлт гэж үзэн, байгалийн үзэсгэлэнт газрын баялаг нөөц, уудам цөл, говь болон бусад хөгжих боломжтой орон нутгийн тусламжтайгаар дөрвөн томоохон үйлдвэрлэлийн кластер байгуулжээ. Шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын эзлэх хувь 10 жилийн өмнө 22 хувь байсан бол 2021 онд 36 хувь болж өссөн, 2021 онд орны тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн шинэ эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа 100 тэрбум кВт.ц давжээ.

Хятадын үндэстний хамтын нийгэмлэгийн ухамсрыг бий болгоно

 Өвөр Монголын Өөртөө Засах Орон бол Хятад улсад анх байгуулагдсан Үндэстний Өөртөө Засах Орон. Үндэстний эв нэгдлийн гайхамшигт уламжлалтай төдийгүй “Бугатын ганг хамтдаа босгосон” ба “Өвөр Монголд гурван мянган өнчин хүүхэд ирсэн” зэрэг үндэстэн ястны эв нэгдлийн түүхийг тоолж баршгүй юм.  

 Зуны дунд үе болж, Хянган аймгийн Улаанхотын Улаанхад суурингийн Саньхэ тосгоны будаа тариа ногоон далай шиг харагдана.

Саньхэ тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга, тосгоны хорооны дарга Шюй Жүнфэн хэлэхдээ:

- Манай тосгонд Солонгос, Хятад, Монгол, Манж, Дагуур, Хүй зэрэг 6 үндэстэн оршин суудаг бөгөөд угсаатны эв нэгдэл, бие биедээ харилцан туслалцах нь манай тосгоны сайхан уламжлал юм. Эхлээд Солонгос тосгоныхон л будаа тарьдаг байсан бол сүүлдээ өөр хэд хэдэн үндэстэн нэгдэж, Солонгос тосгоныхон өөрийн тариа тарих арга хэлбэрээ бусаддаа харамгүй зааж сургасан. Одоо тосгоны будаа тариалах талбай 10 мянган мү-г давсан нь тосгоны оршин суугчдын орлогын чухал эх үүсвэр болсон.

БНХАУ-ын Коммунист Намын ХУIII их хурлаас хойш Ши Жиньпин дарга Өвөр Монголын үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн талаар олон удаа чухал зааварчилга өгөв. Тодруулбал:

- Үндэсний эв нэгдлийн гайхамшигт уламжлал, "Өөртөө Засах Загварын үлгэр жишээ" хэмээх эрхэм дээд хүндэтгэлийг бид эрхэмлэн дээдэлж, цаашид сахин хамгаалах ёстой. Бид харилцан туслалцах үзэл баримтлалыг сайн хэрэгжүүлж, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн боловсролыг гүнзгийрүүлэн, хүчтэй сэтгэлгээг бий болгож, Хятад үндэстний хамт олныг дэмжин, бүх үндэстнийг анар жимсний үр шиг бие биедээ нэгдэхийг дэмжиж, хамтдаа эх орныхоо хилийг хамгаалан, хамтдаа сайхан амьдралыг цогцлоох болно.

 Ши Жиньпин даргын өгсөн даалгаврыг санаж, Өвөр Монгол Хятад үндэстний хамтын нийгэмлэгийн мэдрэмжийг бий болгоход анхаарч, үндэстний ажлыг үр дүнтэй бэхжүүлж, боловсронгуй болгож, угсаатны ажлын талд тогтмол тусгай судалгаа хийх механизмыг бий болгож, Өөртөө Засах Орны "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" болон 2035 оны хэтийн зорилтын төлөвлөгөөнд холбогдох ажлыг хийнэ.

 Хөлөнбуйр хотын Эвенк Үндэстний Өөртөө Засах Орны Иминь төв сургуулийн захирал Мэй Хуа ХIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа ажлаа гүйцэтгэх явцдаа соёлын өвөрмөц байдал нь үндэсний эв нэгдлийн үндэс, үндэстний эв найрамдлын амин сүнс гэдгийг илүү гүн гүнзгий ойлгожээ.

 Мэйхуа Хятадын үндэстний олон нийтийн ухамсарыг сургуулийн удирдлагад нэгтгэж, багш нарыг үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийг хүүхдэд таниулахыг чиглүүлэв. Иминь төв сургуулийн байнга зохион байгуулдаг "Үндэсний эв нэгдэл, нэг гэр бүл", "Эх орныхоо төлөө дуулъя" сэдэвт үйл ажиллагаанд "Улаан ороолттой сэтгэл намдаа", "Хүүхдийн сэтгэл намдаа" зэрэг дуунууд нь хүүхдүүдийн хамгийн дуулах дуртай дуунууд болжээ. Мэйхуа хэлэхдээ:

- Манай сургуульд Хятад, Монгол, Эвенк, Дагуур үндэстний 120 гаруй хүүхэд суралцдаг. Тэд нас бага ч үндэсний эв нэгдлийн утга учрыг аль хэдийн ойлгосон.

 Дарга Ши Жиньпиний зааврыг дагаж, Өвөр Монголын бүх үндэстний хөвгүүд, охид орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцлоон байгуулах шинэ аянд тууштай зүтгэж, умард хилийн ландшафтыг илүү сайхан болгохын төлөө зүтгэцгээе.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл