Дэлхий бол хүн төрөлхтний нийтлэг гэр орон бөгөөд өнөөг хүртэл хүн төрөлхтний цорын ганц гэр орон юм. Ногоон гэр орон байгуулах нь хүн төрөлхтний нийтлэг мөрөөдөл бөгөөд экологийн орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих нь бүх улс орны нийтлэг үүрэг юм. Хятад улс дэлхийн байгаль орчин, цаг уурын засаглалд идэвхтэй оролцож, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад чухал оролцогч, хувь нэмэр оруулагч, удирдагч болж, хариуцлагатай том орны үүрэг хариуцлагыг гүйцэтгэсээр юм.
6-р сарын 5-ны өдөр бол "Дэлхийн байгаль орчны өдөр" бөгөөд Ши Жиньпин дарга 2022 оны 6-р сарын 5-ны Байгаль орчны өдрийн үндэсний арга хэмжээнд баяр хүргэж захидал илгээсэн байна. Экологийн орчин бол хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжлийн үндэс, экологийн сайн сайхан орчныг хадгалах нь бүх улс орны ард түмний нийтлэг хүсэл юм.
Бид дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад Хятадын туршлага хангаж, Хятадын хүч чадлыг оруулж байна. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтаа бэхжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын үүрэг хариуцлагаа санаачилсаар зогсохгүй дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн бусад оронтой хамтран бүх хүн төрөлхтний гэр орныг хамгаалахад хүчин зүтгэж байна. Хятад улс "Хятадын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө"-г түрүүлэн нийтэлж, "Парисын хэлэлцээр"-ийг соёрхон батлах бичгийг НҮБ-д хадгалуулж, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын өмнөд өмнөд хамтын ажиллагааны бодлогын амлалтаа чин сэтгэлээсээ хэрэгжүүлсэн.
Бид дэлхийн байгаль орчны засаглалын шударга, үндэслэлтэй, хамтын ажиллагаатай, хамтдаа ялалт байгуулсан тогтолцоог бий болгохыг дэмжинэ. Экологийн орчны сорилттой тулгарсан хүн төрөлхтөн бол нэг нь хөгжвэл бүрг хөгжиж, нэг нь алдвал бүгд алдах хамтын нэгдэл бөгөөд ямар ч улс орон ганцаараа хөжих боломжгүй юм. НҮБ-ын биологийн олон янз байдлын дээд хэмжээний уулзалт, "Удирдагчдын цаг уурын дээд хэмжээний уулзалт" зэрэг олон улсын арга хэмжээнд Ши Жиньпин нэг талт үзэл нь олон нийтэд таалагддаггүй, түншүүдтэйгээ хамтран ажиллах нь зөв арга зам гэдгийг удаа дараа цохон тэмдэглэсэн. Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх, олон улсын дүрмийг үр дүнтэй дагаж мөрдөх, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Бид бие биенээ буруутгах биш, харим хамтран ажиллаж, мөнхөд байхыг баримталж, дүрэм журмаа өөрчлөхгүйгээр амлалтаа биелүүлж, амлалтаа зөрчихгүй ажиллах ёстой.
Бид нүүрстөрөгчийн саармагжилт, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлын дээд цэгт хүрэх зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. 2020 оны 9-р сарын 22-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75-р чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ: Хятад улс үндэстнийхээ бие даасан үйлдвэрлэлийн хувь нэмрийг нэмэгдүүлж, илүү хүчтэй бодлого, арга хэмжээ авч, 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг дээд цэгт хүргэхйиг хичээн ажиллаж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийг төвийг сахисан байдалд хүргэнэ. Энэ нь Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд дэлхийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хамгийн дээд хэмжээгээр бууруулж, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлын түвшинд хүрнэ гэсэн үг юм.
Экологийн орчин бол хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжлийн үндэс бөгөөд экологийн сайхан орчныг хадгалах нь бүх улс орны ард түмний нийтлэг хүсэл юм. Бохирдлын хяналт, экологийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээг зохицуулахад гар нийлэн ажиллаж, хүн байгаль зохицон орших үзэсгэлэнт дэлхийг цогцлоон байгуулахын төлөө тэмцэж, цэвэр, сайхан дэлхийг хамтдаа бүтээхэд улам их хувь нэмэр оруулцгаая! Нийгэм даяараа экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалын бодитой хэрэгжүүлэгч, хөдөлмөрч, идэвхтэй түгээгч, үлгэр жишээч нар нь болж, хойч үедээ хөх тэнгэр, ногоон газар, тунгалаг устай сайхан гэр орноо үлдээж өгнө.
