solongonews
Ши Жиньпин: Цахим худалдаа чухал үүрэг гүйцэтгэнэ
2020-04-22 10:42
Ши Жиньпин: Цахим худалдаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Шаньши мужид ажиллаж буй ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 20-ны үдээс хойно Жашүй шяний Жиньми тосгонд хүрч, орон нутгийн онцлогтоо зохицуулан үйлдвэрлээ хэрхэн хөгжүүлж байгаа, мөн иргэд модон мөөг тарьж ургуулан амьдралаа сайжруулан ядуурлаас ангижирч байгаа тухай газар дээрээс нь танилцсан байна.

Тосгоны Ажил мэргэжлийн дамжаа сургалтын төвд хэдэн залуус интернэтээр LIVE хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн борлуулж байгааг хараад Ши Жиньпин “Цахим худалдаа нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Маш сайн ирээдүйтэй ажил мөн” гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл