solongonews
Дижитал Хятад орны бүтээн байгуулалтын V чуулга уулзалт болж байна
2022-07-23 21:37
Дижитал Хятад орны бүтээн байгуулалтын V чуулга уулзалт болж байна.

    Өнөөдөр буюу 07-р сарын 23-нд дижитал Хятад орны бүтээн байгуулалтын V чуулга уулзалт Фүжөү хотод нээгдэж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Хуан Күньмин оролцож, тусгай сэдвээр илтгэл тавьлаа.

Тэрээр, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дижитал Хятадын бүтээн байгуулалтын талаарх чухал санаа бодлыг сайтар судлан хэрэгжүүлэх, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, үйлдвэрлэлийн арга барил, амьдралын хэв маяг, засаглалын арга барилыг бүхэлд нь дижитал хувиргалтаар дамжуулан өөрчлөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн шинэ боломжуудыг ашиглах, шинэ сорилтод хариу үйлдэл үзүүлэх, дижитал хөгжлийн давалгаанд шинэ чиг хандлагыг бий болгох зэрэг талаар онцолсон байна.

   Хуан Күньмин:

- ХКН-ын 18-р их хурлаас хойш дижитал Хятад улсын бүтээн байгуулалтад чухал ахиц дэвшил гарч, гайхалтай амжилтад хүрч, ирээдүйн хэтийн төлөв гэгээн саруул байна. Бие даан, өөрийгөө сайжруулахыг тууштай баримталж, сууриа бататган бэхжүүлж, эх орныхоо социалист тогтолцооны давуу тал, үндэсний шинэ тогтолцооны давуу тал, том гүрний давуу талыг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байж, зах зээлийн цар хүрээг өргөжүүлэх, үндсэн технологид шинэ нээлт хийхийг эрмэлзэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын шинэ хэтийн төлөвийг нээх хэрэгтэй гэсэн байна. Дижитал үйлдвэржилт, аж үйлдвэрийн дижиталчлалыг эрчимтэй хөгжүүлж, дижитал эдийн засгийг үндсэн элемент болгон том дата болгон байгуулж, дижитал засгийн газар, ухаалаг хот, дижитал тосгоны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Дижитал эдийн засгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, дижитал экологийг бий болгож, эрүүл, шинэлэг сүлжээний соёлыг идэвхтэй хөгжүүлж, Хятадын интернэт сүлжээний соёл иргэншлийн сайр орчныг бий болгох шаардлагатай байна гэжээ.

"Инноваци өөрчлөлтийг ахиулж, дижитал шинэ хэв маягийг удирдана" урианы дор болж буй энэхүү чуулга уулзалтыг Хятадын  хөгжил, шинэчлэлийн хороо, Шинжлэх ухаан, технологийн яам, Аж үйлдвэр, мэдээллийн яам,Технологи, Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын хороо, Фүжянь мужийн ардын засгийн газар хамтран зохион байгуулж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл