
ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгын дэлгэрэлтийг хязгаарлах Төв хорооны ажлын хэсгийн дарга Ли Кэчян Хятадын эм эмнэлгийн шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд очиж, халдварт өвчнөөс сэргийлэх судалгааны байдалтай танилцаж, тэргүүн фронтод ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзлаа.
Хятадын эм эмнэлгийн шинжлэх ухааны академийн албаны хүн халдварт өвчнөөс сэргийлэх судалгааны ахицыг танилцуулжээ. Өдөр шөнөгүй ажиллаж, шинжлэх ухааны судалгаа хийж буй тэдний ажлыг Ли Кэчян өндрөөр үнэлж: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний халдварт өвчнөөс сэргийлэх тухай зааврыг хэрэгжүүлж, халдварт өвчин дэлгэрэлтийг хязгаарлах Төв хорооны ажлын хэсэг олон удаа төлөвлөгөө гарган, халдварт өвчнөөс сэргийлэх ажил ид өрнөж байна. Халдвар авсан хүмүүсийг эрт илрүүлж, эрт мэдээлж, эрт тусгаарлан, эрт эмчилж, оношилсон өвчтөнүүдийг төвлөрүүлэн эмчилж, өвчний сэжиг илэрсэн хүмүүс, халуурч буй хүмүүс, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг төвлөрүүлэн тусгаарлаж, шинжилгээ хийх эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өвчтөнийг эмчлэх, эдгээх хэмжээг дээшлүүлж, халдвар авах, нас барах хэмжээг бууруулах хэрэгтэй. Халдварт өвчинтэй тэмцэхэд бүх нийтээрээ хөдөлж, шинжлэх ухаанд үндэслэх хэрэгтэй. Хамгийн сайн судлаачдыг төвлөрүүлэн судалгаа хийж, сэргийлэлтийн хамгийн хүнд асуудлыг зохицуулан, халдварт өвчнийг шинжлэх ухаанчаар таслан зогсоох хэрэгтэй гэжээ.
