solongonews
Ши Жиньпин гадаадад суралцан эх орондоо буцаж ирсэн залуу эрдэмтдэд захидлын хариу илгээжээ
2022-05-19 17:26
Ши Жиньпин гадаадад суралцан эх орондоо буцаж ирсэн залуу эрдэмтдэд захидлын хариу илгээжээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 05-р сарын 18-ны өдөр гадаадад суралцаад Наньжиний их сургуульд буцаж ирсэн залуу эрдэмтдэд хариу захидал илгээж, тэдэнд өндөр итгэл хүлээлгэжээ.

Ши Жиньпин захидалдаа:

-Та бүхэн Ли Сигуан, Чен Кайжиа зэрэг ахмад үеийн эрдэмтдээс үлгэр дууриал авч, гадаадад суралцан Хятадад буцаж ирээд шинжлэх ухаан, боловсролд өөрийгөө зориулж, тус тусын албан тушаалдаа эх орон, ард түмэндээ үйлчлэхийн төлөө зүтгэж, үр бүтээлтэй ажиллаж байгаад би маш их баяртай байна. Нанжиний их сургууль үүсэн байгуулагдсаны 120 жилийн ойг тохиолдуулан багш, оюутан, ажилтан, төгсөгчид та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, халуун баяр хүргэж байна. 

- Та бүхэн захидалдаа сайхан эрин үед төрсөндөө их азтай хүмүүс, гадаадад сураад эх орондоо ирсэн залуусын сэтгэл зүрхэнд "Үндэсний ажил", "Үндэсний үүрэг хариуцлага" үүрч явах ёстойг онцлон тэмдэглэсэн байна. Нөхдүүд гадаадад суралцаж, эх орныхоо төлөө зүтгэж, ард түмэндээ зүтгэхийг ухамсартай эрэлхийлж, ёс суртахууныг дээдлэн, хүнээ төлөвшүүлэх, шинжлэх ухаан, технологид өөрийгөө сурталчлан таниулах үйлсэд өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Соёлын өөртөө итгэх итгэлийг бататгаж, Хятадын үлгэр түүхийг сайн ярьж үлгэр дуурайл үзүүлж, орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоон байгуулж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд мэргэн ухаан, хүч чадлаа идэвхтэй гаргаарай гэжээ.

Нанжиний их сургууль өмнөх нь Санжян багшийн сургууль хэмээх нэрээр 1902 онд байгуулагдаж, 1950 онд албан ёсоор Нанжиний их сургууль нэртэй болсон юм. Тус сургууль байгуулагдсанаас хойших 120 жилийн хугацаанд гадаадад суралцаж ирсэн олон тооны хүмүүс Нанжиний их сургуульд эх орон, ард түмэндээ үйлчлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэсэн бөгөөд Ли Сигуан, Чен Кайжиа нар шилдэг төлөөлөгчид юм. Саяхан Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Нанжиний их сургуульд ажиллахаар гадаадад суралцаад буцаж ирсэн 120 залуу эрдэмтний төлөөлөл ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, ард түмнийг сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажилд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, сайхан уламжлалаа уламжлан үргэлжлүүлж, улс орноо хүчирхэгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл