ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар Кубийн Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел 11-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 21-ний өдөр болсон хэвлэлийн хурал дээр холбогдох асуултуудад хариулахдаа "Энэ удаагийн айлчлал Хятад-Кубийн харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц болж, хоёр орны уламжлалт найрамдал, найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Мао Нин хэлэхдээ "Куба улс нь Шинэ Хятадтай дипломат харилцаа тогтоосон Баруун хагасын анхны Латин Америк, Карибын тэнгисийн улс юм. Хятад, Куба хоёр бол бие биедээ итгэдэг сайн найзууд, сайн нөхөд, сайн ах дүү. Одоогоос 62 жилийн өмнө дипломат харилцаа тогтоод олон улсын нөхцөл байдалд өөрчлөлт гарсан ч Хятад, Куба улсууд өөр өөрийн онцлогтой социализмыг төлөвшүүлэх замаар гар нийлэн, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар бие биеэ дэмжиж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар нягт хамтран ажиллаж, социалист орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны загвар болж, хөгжиж буй орнуудын чин сэтгэлийн харилцан туслалцааны үлгэр жишээ болж байна.
Ерөнхийлөгч Диаз-Канел нь Хятадын Коммунист Намын ХХ их хурлын дараа Хятад улс хүлээн авсан анхны Латин Америк, Карибын тэнгисийн төрийн тэргүүн болно. Ерөнхийлөгч Диаз-Канелийн айлчлал Хятад-Кубийн харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгч, хоёр орны уламжлалт найрамдал, найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
