solongonews
Ши Жиньпин Португалийн Ерөнхийлөгч Де Сусатай утсаар ярилцлаа
2020-05-08 16:19
Дарга Ши Жиньпин 05-р сарын 07-ны орой Португалийн Ерөнхийлөгч Де Сусатай утсаар ярилаа.

Ши Жиньпин онцолж хэлэхдээ, цар тахлын дэгдэлт эхэлсний дараа та Хятадын ард түмэнд захидал илгээж тохинуулсанд талархаж байна. Хятад, Португали хоёр улс хамтарч ажиллаж байна. Хятад улс нь Португалийн тахал өвчинтэй тэмцэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжиж байгаа, түүнчлэн бий бүхий хүчин чадлаараа туслалцаа дэмжлэг үзүүлэх бөгөөд Португалийн тал Хятадаас эмнэлгийн эд материал худалдан авч тээвэрлэхэд идэвхтэй тусламж үзүүлэхэд бэлэн байна. Тахал халдварын дараа хоёр тал олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтыг хамтдаа дэмжиж, олон нийтийн эрүүл мэнд зэрэг салбарын гурван талт хамтын ажиллагааг судалж, Хятад-Португалийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Тантай байх найрамдалт харилцаагаа би нандигнадаг бөгөөд тантай байнга холбоотой байхыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх бол хүн төрөлхтөн дайн дажин, гай гамшигтай тасралтгүй тэмцэж, ялалт байгуулж ирсэн түүх юм. Улс орны ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг илүү сайн хамгаалж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих нь бидний түүхэн үүрэг хариуцлага юм. Иймээс НҮБ, ДЭМБ-ын олон улсын халдварын эсрэг хамтын ажиллагааг зохицуулахад зохих үүрэг гүйцэтгэж, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлэн, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Де Суса хэлэхдээ, Португали улс Хятадын ард түмний халдварын эсрэг итгэл зоригтой тэмцсэнийг биширдэг. Цар тахал бол хүн төрөлхтний хамтын дайсан тул олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг баримталж, халдварын эсрэг тууштай хамтран ажиллах ёстой. Хятад улсын эрхэм нандин дэмжлэгт талархаж байна, энэ нь Португалийн халдварын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан юм. Хижиг халдварын дараа Португали, Хятадын найрсаг хамтын ажиллагааг ахиулахын тулд тантай аль болох түргэн уулзахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл