solongonews
Ши Жиньпин Уганда улсын ерөнхийлөгч Мусевени нар харилцан баярын цахилгаан илгээв
2022-10-18 17:10
Ши Жиньпин Уганда улсын ерөнхийлөгч Мусевени нар харилцан Хятад, Угандагийн дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын цахилгаан илгээв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин Уганда улсын ерөнхийлөгч Мусевени нар 10-р сарын 18-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэв.  

   Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Уганда нь уламжлалт нөхөрсөг эв нэгдэл бат бэх байдаг юм. Сүүлийн жилүүдэд хоёр орон бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа байгуулж, улс төрийн итгэлцэл өдөр ирэх бүр бэхжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, бие биеийнхээ гол ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа чухал асуудал дээр харилцан дэмжиж, дэлхийн ба бүс нутгийн хэрэг явдал дунд нягт хамжилцаж байна. Цар тахлын байдалтай нүүр тулж, хоёр орны ард түмэн нөхцөл байдлыг хамтаар шийдвэрлэж, харилцан туслалцаа үзүүлж, Хятад, Угандагийн найрамдлын шинэ хуудсыг бичиглэсэн байна.Би Хятад, Угандагийн харилцааны хөгжлийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, ерөнхийлөгч Мусевенитэй хамтаар хүчин чармайлт гаргаж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 Жилийн ойгоор боломж болгож, хамтдаа “Бүс ба зам”, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд бүх салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд буян үйлдэж, шинэ эриний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтран байгуулна гэжээ.

   Мусевени хэлэхдээ "Дипломат харилцаа тогтоосноос хойш 60 Жилийн турш Уганда, Хятад хоёр тал нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг ихээхэн ахиулж, хоёр орны сайн сайхан харилцаа ямагт эрч хүчээр бялхам байсаар ирсэн билээ. Угандагийн тал Уганда, Хятадын харилцааны хөгжлийг үргэлжлэн ахиулна. Хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагааны харилцаа цаашид гүнзгийрч, хоёр орны ард түмэнд нэн сайн буян үйлдэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хамтын ажиллагааг ахиулахад хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байна" гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл