Өнөөдөр буюу 06-р сарын 09-нд Ши Жиньпин дарга, Гүржийн ерөнхийлөгч Зурабишвили нар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээсэн байна.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Гүрж хоёр бол уламжлалт найрсаг хамтын ажиллагааны түнш юм. 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр тал олон салбарын хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, олон улсын үйл хэрэгт харилцан ашигтай хамтран ажиллаж, Хятад, Гүрж хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжихөд тус дөхөм үзүүлсээр ирсэн. “COVID-19”-ийн халдвар дэгдсэний дараа хоёр орны ард түмэн бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, тахлын эсрэг эв санааны нэгдлийн түүхийг бичсээр ирсэн юм гэжээ.
Ши Жиньпин Хятад, Гүрж хоёр орны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Зурабишвилитэй хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Хятад, Гүржийн харилцааг ахиулах боломж болгон тэмдэглэхэд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв. Хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа илүү их үр дүнд хүрч, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөх болно гэжээ.
Зурабишвили:
- Гүрж, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэхийг Гүрж улс идэвхтэй дэмжиж, Хятад улстай хамтаар хүчин чармайлт гаргаж, хоёр орны хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж илэрхийллээ.
