Орон нутгийн цагаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бангкок хотноо болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) гишүүн орнуудын удирдагчдын 29 дэх удаагийн уулзалтын үеэр ХКН-ын Төв хорооны улсын зөвлөлийн гишүүн бөгөөд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И Перугийн Гадаад хэргийн сайд Рандатай уулзав.
Ранда хэлэхдээ, ХКН-ын XX их хурлыг амжилттай зохион байгуулсан нь их ач холбогдолтой. Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон нь Хятадыг урт хугацааны, илүү тогтвортой хөгжилд хүргэнэ. Хятад улс Перу улсын чухал түнш бөгөөд хоёр орны уламжлалт найрамдал нь олон нийтийн санаа бодол, үр өгөөжтэй прагматик хамтын ажиллагааны гүн гүнзгий үндэс суурь юм. Перугийн тал нь нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадтай янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн утга учрыг байнга баяжуулна гэжээ.
Ван И хэлэхдээ, ХКН-ын XX их хурлын гол ололт амжилт, алсыг харж буй ач холбогдлыг танилцууллаа Тэрээр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингээр удирдлагийн дагуу, хятадын ард түмэн орчин үеийн социалист орныг цогц байдлаар байгуулах шинэ аялалд хятад маягийн орчин үеийн хятадын үндэстнүүдийн агуу сэргэлтийг бүх талаар ахиулна гэжээ. Хятад улс цаашид Перу улстай бие биенийхээ үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар бие биенээ дэмжиж, хөгжлийн стратегийн боомтыг бэхжүүлэх, прагматик хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятад-Латин Америкийн форум болон бусад механизмын дор хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, Хятад-Перу, Хятад-Латин Америкийн харилцааг илүү их хөгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна гэжээ.
