Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 16-ны орой Тажикстаны ерөнхийлөгч Рахмонтай утсаар ярьжээ.
Ши Жиньпи: Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж мэднэ гэдэг үг бий. Хятадын цар тахлын тархалт хамгийн хүнд хэцүү үед Тажикстаны засгийн газар болон нийгмийн олон салбарууд адил бус хэлбэрээр Хятадын тахлын эсрэг тэмцлийг дэмжсэн юм. Тажикстанд цар тахал гарсны дараа, Хятадын тал Тажикстаны талд чадах хирээр дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Таны удирдлага тор Тажикстан цар тахлын эсрэг дайнд ялалт байгуулах болно гэдэгт итгэлтэй байна, Хятадын тал Тажикстаны талыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар олон улсын цар тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож, бүх дэлхийн олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах дайнд хамтаар ялалт байгуулахад бэлэн байна гэжээ.
Рахмон хэлэхдээ, таны удирдлага дор Хятадын цар тахлын эсрэг тэмцэл ил тод үр дүнд хүрч, эдийн засаг нийгмийн хөгжил тасралтгүй амжилтад хүрсэн байна, энэ нь Хятадын засгийн гарын гарамгай засаглалын хүчин чадавхыг харуулж байна. Тажикстан нэг Хятадын бодлогыг баримталж, Хятадын талын өөрийн бүрэн эрх, аюулгүйн байдлаа хамгаалахын төлөө авсан төв ёсны үйл ажиллагааг дэмжиж байна гэжээ.
