Тухайн газрын цагаар 11-р сарын 15-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бали аралд Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзав.
Ши Жиньпин тэмдэглэхдээ:
"Өнгөрсөн гурван жил бид олон арга хэлбэрээр нягт харилцаж, Хятад Францын харилцаа, хөгжлийн идэвхтэй байдлаа хэвээр хадгалж, хоёр орны хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрэв. Хятад улс гадаадад нээлттэй байх зарчмаа хэлбэрэлтгүй урагшлуулж, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн төлөө чармайн зүтгэж байна. Хоёр тал ирээдүйд хандсан дээд зэргийн төсөл төлөвлөгөөгөө чамбайруулж, тус тусын гол ашиг сонирхол болон чухал байр сууриа харилцан хүндэтгэж, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, уламжлалт салбарт тасралтгүй шинэ ахиц гаргахыг ахиулж, ногоон эрчим хүч, шинжлэх ухаан технологийн шинэчлэл зэрэгт хамтрах нөөц хүчээ идэвхжүүлэх хэрэгтэй. Хятадын аж ахуйн нэгж Францад хөгжихөд эрх тэгш, шударга, ялгаваргүй бизнесийн орчин бүрдүүлэхийг Францын талд хүсэж байна" гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо:
"Олон жилийн хөгжлөөр дамжиж, Хятад Европ нэгэнт хүчирхэг их эдийн засгийн симбиотик харилцааг төлөвшүүлэв.Хоёр тал хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой, саадгүй нэвтрэхийг хамгаалан, олон улсын эдийн засаг худалдааны дүрэм, дэг журмыг хамгаална. Европын холбоо Хятадын талаарх бие даасан, идэвхтэй бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Макрон "Ши Жиньпин дарга дахин сонгогдсонд баяр хүргэхийн дээр ХКН-ын ХХ их хурал төгс амжилттай болсонд баяр хүргэж байна. Франц, Хятад хоёр улс дэлхийн энх тайван хөгжлийг ахиулж, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлийг ахиулахад хүчин зүтгэж байна. Хятад маягийн орчин үеийн хөгжлийн загварыг биширч байна" гэв.
Хоёр тал мөн Украины асуудлаар санал бодлоо солилцов. Ши Жиньпин онцлохдоо "Украины хямралын асуудлаарх Хятадын байр суурь маш тодорхой бөгөөд хувиршгүй юм. Гал зогсоох, дайтхаа болих, энх тайвнаар хэлэлцэхийг бид санал болгодог. Олон улсын хамтын нийгэмлэг ийм нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Хятадын тал ч өөрийн арга хэлбэрээр үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.
