solongonews
Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагва Ян Жечытэй уулзав
2022-07-04 18:53
Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагва Ян Жечытэй уулзав

    Орон нутгийн цагаар 07-р сарын 03-ны өдөр Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагва Хараре хотод ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв хорооны Тамгын газрын дарга Ян Жечытэй уулзав.

Ян Жечы Мнангагвад Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав. Ян Жечы хэлэхдээ:

- Хятад, Зимбабвегийн найрамдал урт удаан түүхтэй юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүн олон удаа уулзаж, захидал солилцсон нь Хятад, Зимбабвегийн харилцааг өндөр түвшинд байлгахад хүргэв. Энэ жил хоёр орны эрх баригч намуудын хооронд нам хоорондын харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хоёр нам бие биедээ итгэж, дэмжиж байгаа нь Хятад, Зимбабвегийн найрамдлын улс төрийн чухал үндэс суурийг тавьсан юм. Хятад улсаас Зимбабвегийн Хятад Африк "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байхыг өндрөөр үнэлж, Зимбабве улстай нам, засгийн газар, цэрэг, энгийн иргэдийн хоорондын бүх талын солилцоог цаашид бэхжүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Зимбабвегийн эдийн засаг, нийгмийн хөгжилд улам их тусламж үзүүлэхэд бэлэн байх мөртөө төрийн засаглал, удирдлагын талаар харилцан туршлага солилцож байх юм.

Ян Жечы:

- Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд тогтворгүй байдал, тодорхойгүй байдал, аюулгүй байдлын асуудал оршиж байна. Хятад улс саяхан "БРИКС+" хэлбэрийн дэлхийн хөгжлийн асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээ хийж, хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжил, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих эерэг дохиог илгээсэн юм. Хятад улс Зимбабветэй олон талт асуудлаар байр сууриа бүрэн зохицуулахад бэлэн байна. Олон улсын тогтолцоог НҮБ-тай хамтран хамгаалж, олон улсын эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журмыг сахин хамгаалан, дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, үндэслэлтэй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.

 Мнангагва Ян Жечи-ээс Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 101 жилийн ойд халуун баяр хүргэн, энэ намар болох Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал бүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөсөн байна.

Мнангагва:

- Зимбабве-Хятадын найрамдал цаг хугацаа өнгөрөх тусам бэхжиж байна. Зимбабве үндэсний бүрэн эрхт байдлаа хамгаалж, гадаадын хөндлөнгийн оролцоо, хориг арга хэмжээг эсэргүүцэхэд Хятад улс Зимбабвег тууштай дэмжиж байгааг үргэлж санаж, Зимбабвегийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэнд баярлаж байна. Зимбабве улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжинэ. Зимбабве Хятад улстай хөгжлийн стратегиа цаашид гүнзгийрүүлж, Африк, Хятадын "Бүс ба зам"-ын хамтаар өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна. Өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд жинхэнэ олон талт үзлийг гар нийлэн хамгаалж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд хамтдаа ахиулна.

  Уулзалтад Зимбабвегийн дэд ерөнхийлөгч Чивенга болон бусад хүмүүс оролцов.

 Мөн өдөр Ян Жечы Зимбабвегийн Гадаад хэргийн сайд Шаватай уулзаж, хоёр орны харилцаа болон хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл