Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 20-нд Балбын ерөнхийлөгч Бандарид цахилгаан утас илгээж, Балбын үндэсний баярт баяр хүргэлээ.
Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа: Өнгөрсөн жил миний бие ерөнхийлөгч Бандаритай харилцан амжилттай айлчилж, хоёр талын харилцааг хөгжил цэцэглэлтэд чиглэсэн үеийн үеийн уламжлалт стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг болгож шат өгсүүлсэн юм. Энэ он гарснаас хойш хоёр орон хамтдаа шинэ коронавирусийн цар тахалтай тэмцэж, Хятад Балбын зовлон жаргалаа хамтатгасан найрамдал улам бэхжиж гүнзгийрсэн юм. Бид Хятад Балбын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж байна. Ерөнхийлөгч Бандаритай хамт Хятад Балбын харилцаа болон олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй шинэ ахицад хүргэж, хоёр орон болон хоёр ард түмэнд нэн олон аз жаргал эдлүүлэхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.
