solongonews
Хятад, Арабын улс төрийн намуудын яриа хэлэлцээ болов
2022-11-09 20:12
Хятад, Арабын улс төрийн намуудын яриа хэлэлцээ болов.

  Хятадын Коммунист Намын Төв Хорооны Олон улсын харилцааны хэлтэс Хятад, Арабын улс төрийн намуудын III дахь удаагийн яриа хэлэлцээг 11-р сарын 08-нд онлайн болон оффлайн аргыг хослуулан зохион байгуулав. Алжирын Үндэсний эрх чөлөөний фронт намын удирдагчид, Үндэсний танхимын дарга Гужил, Йемений БАИХ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Их хурлын дарга  Баркани зэрэг Арабын орнуудын улс төрийн намуудын удирдагчид болон Арабын зарим орноос Хятадад суугаа дипломат төлөөлөгчид хуралд оролцов.

  ХКН-ын Төв Хорооны Харилцааны хэлтсийн дарга Лю Жяньчао хэлэхдээ “Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Арабын удирдагчид хамтран шинэ эриний ирээдүйтэй Хятад-Арабын хамтын нийгэмлэг байгуулахыг санал болгож, Хятад, Арабын харилцааны хөгжлийн чиг хандлагыг заажээ. Хятадын Коммунист Нам Арабын орнуудын улс төрийн намуудтай засаглал, удирдлагын туршлагаа солилцож, "Бүс ба зам" болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Арабын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна".

Лю Жяньчао мөн Хятадын Коммунист Намын ХХ  их хурлын үндсэн байдлыг танилцуулав.

  Хятадын Коммунист Намын ХХ их хурал бүрэн амжилттай болсонд Арабын талын нам болон эрх баригчид халуун баяр хүргэж, Хятадын Коммунист Намтай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Арабын тал Хятадын талтай хамтдаа чармайж, Араб-Хятадын анхдугаар дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад бэлэн байгаагаа мөн илэрхийлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл