Хятад улсын дарга Ши Жиньпин болон Оросын ерөнхийлөгч Путин 3-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээж, дэлхийн Фашистын эсрэг дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, 75 жилийн өмнөх өнөөдөр Хятадын ардын Японы эсрэг дайн болон ЗХУ-ын Японтой дайн хийсэн ялалтын өдөр болох бөгөөд дэлхийн Фашистын эсрэг дайн эцсийн ялалт олсныг зарласан юм. Хятад Орос хоёр тал Ази болон Европын гол дайны талбай болсны хувьд дэлхийн Фашистын эсрэг дайны ялалтад асар их үндэстний хохирол гаргаж, гуйвшгүй түүхэн хувь нэмэр оруулсан юм гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Орос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд дэлхийн энх тайван хөгжлийн ажил үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Миний бие тантай хамтаар дэлхийн Фашистын эсрэг дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ ташрамд Хятад Орос хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааг удирдан дагуулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар Дэлхийн 2-р дайны ялалтын ололт амжилт болон олон улсын төв голч, шударга ёсыг эрс хамгаалж, олон талт үзлийг нааштай хамгаалан хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах болно гэжээ.
Путин баярын цахилгаандаа, Дэлхийн 2-р дайн бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гашуун эмгэнэлт явдал болох юм. ЗХУ болон Хятад улс бол Фашистын эсрэг үзэл болон милитаризмийн эсрэг гол дайны талбай болж, түрэмгийллийн эсрэг дайны эцсийн ялалтад асар их үндэстний хохирол гаргасан юм. Дэлхийн 2-р дайны түүхэн үнэнийг хамгаалах бол бидний хамтын үүрэг хариуцлага болно, Дэлхийн 2-р дайны ололт амжилтыг үгүйсгэхийг яасан ч зөвшөөрч болохгүй гэжээ.
