solongonews
Ши Жиньпин Д.Трамп нар утсаар ярив
2020-02-07 15:45
Ши Жиньпин Д.Трамп нар утсаар ярив.

НХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 02-р сарын 07-ны өдөр  АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай утсаар ярив.

Ши Жиньпин: Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш Хятадын засгийн газар, ард түмэн энэхүү халдварын эсрэг бүх хүчээрээ тэмцсээр байна. Улс даяар хөдөлж, бүх талын хуваарилалт хийж, түрхэн шуурхай арга хэмжээ авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлыг эрчимтэй хийж, халдварын эсрэг тэмцэж байна. Холбогдох ажил аажмаар үр дүн гаргаж байна. Бидэнд халдварын эсрэг ялалт байгуулах итгэл зориг, хүчин чадал бий. Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй хэмээн онцолжээ.

Трамп: Хятад улсын коронавирусийн халдварын эсрэг тэмцлийг АНУ бүх хүчээрээ дэмжинэ. Мөн Хятад руу мэргэжлийн баг илгээхэд бэлэн байгаа бөгөөд бусад арга хэлбэрээр Хятадын талд тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хятад улс маш богино хугацаанд халдварын эсрэг тусгай эмнэлэг байгуулсан нь маш гайхалтай юм. Энэ нь Хятад улс маш сайн зохион байгуулалтай, халдварын эсрэг тэмцэх хүчин чадалтайг харуулж байна. Дарга Ши Жиньпиний удирдлага дор, Хятадын ард түмэн халдварт өвчинтэй тэмцэж амжилтад хүрнэ гэдэгт бат итгэлтэй байна. Хятадын эдийн засгийн хөгжилд ч АНУ итгэл төгс байгаа. АНУ халдварт өвчинд тэвчээртэй байр сууриар хандаж, хоёр тал болон ДЭМБ-ын зам сувгаар Хятадтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна хэмээн онцоллоо.

Ши Жиньпин онцлохдоо: Хятад, АНУ саяхан эдийн засаг, худалдааны эхний шатны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хятад, Америкийн хооронд тохиролцсон энэхүү хэлэлцээр нь Хятад, АНУ, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд ач тустай юм. Энэ нь Хятад, АНУ-ын хооронд зарим талаар санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч хоёр тал эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар бие биенээ хүлээн зөвшөөрч болохуйц зохицуулах арга зам олох боломжтой гэдгийг бүрэн харуулж байна. АНУ Хятадын талтай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, зохицуулалт, хамтын ажиллагаа, тогтвортой байдлын ерөнхий чиг хандлагыг баримтлан, шинэ онд Хятад, Америкийн харилцааг зөв замаар урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хятадын талтай хэлэлцээрийн хэрэгжилтийг цаашид ахиулж, хоёр орны харилцааг хамтдаа хөгжүүлэхийн тулд хамтран ажиллахад АНУ бэлэн байна хэмээн Трамп илэрхийлжээ.

Олон арга замаар харилцаа холбоогоо эрчимжүүлэх талаар хоёр орны төрийн тэргүүн тохиролцоонд хүрчээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл