Хятадын ГХЯ-ы дэд сайд Ма Жаошю 18-нд Бээжинд:
- Ши Жиньпин дарга урилгаар дэлхийн эрүүл мэндийн чуулганы нээлтийн ёслолд үг хэлж, хамтдаа хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогц байгуулах өндөрлөгөөс Хятадын тэмцэх үзэл баримтлалыг гүнзгий тодорхойлон өгүүлж, чухал санаачилгууд дэвшүүлсэн нь дэлхийн "COVID-19"-тэй тэмцэх итгэлийг сэргээж, цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг ахиулж, ирээдүйн дэлхийн засаглалын системийг төлөвлөхөд маш чухал бөгөөд алс гүн ач холбогдолтой юм гэж хэллээ.
Бээжингийн цагаар 05-р сарын 18-ны орой Ши Жиньпин дарга дэлхийн эрүүл мэндийн 73-р чуулганы видео хурлын нээлтийн ёслолд үг хэлэв. Ма Жаошю:
- Ши Жиньпин дарга цар тахалтай тэмцэх туршлагаа хуваалцах тухай дэвшүүлсэн санал зөвлөгөө нь Хятадын амжилттай туршлагыг дүгнэж, бас өнөөгийн олон улсын халдвартай тэмцэх бодит байдалтай нийцэж, олон орны "COVID-19"-ийн эсрэг нэгдэлтэй тэмцэж эдийн засаг нийгмийн хөгжлөө сэргээхэд нь шинэ үзэл баримтлал хангалаа гэсэн байна.
