solongonews
Ли Кэчян Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канелтай уулзлаа
2022-11-26 09:40
Ли Кэчян Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канелтай уулзлаа.

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад айлчилж буй Кубын Коммунист Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канелтай 11-р сарын 25-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд уулзлаа.

Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Кубын уламжлалт найрамдал гүнзгий бөгөөд хоёр тал үргэлж харилцан итгэлцэл, нягт хамтын ажиллагаанд тууштай байсаар ирсэн. Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин та бүхэнтэй яриа хэлэлцээ хийж, хоёр тал болон хоёр орны харилцааны хөгжлийг үр дүнтэй дэмжсэн юм. Хятад улс Хятад-Кубын харилцааны хөгжилд үргэлж их ач холбогдол өгч ирсэн бөгөөд Куба улс үндэснийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замыг авч явах, хоёр талын дээд түвшний солилцоог бэхжүүлэх, төрөл бүрийн салбарт прагматик хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан гол ашиг сонирхол, гол санаа зовоосон асуудлуудаар бие биеэ дэмжсээр байх, Хятад-Кубын харилцааны шинэ хөгжлийг дэмжихэд үргэлж дэмжлэг үзүүлэх болно.

Хятадын Коммунист Намын ХХ их хурал саяхан болж, орчин үеийн социалист орныг цогцлоон байгуулах, Хятад үндэстнүүдийн агуу их сэргэлтийг бүх талаас нь дэмжих стратегийн арга хэмжээнүүдийг хийжээ. Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын төв хорооны удирдлага дор Хятад улс Кубатай улс орноо удирдах хөгжлийн стратеги, туршлага солилцох боомтыг бэхжүүлж, Кубад өөрийн хүчин чадлын хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлсээр байх болно. Хоёр талын худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих Эдийн засаг, худалдааны холимог комисс зэрэг хамтын ажиллагааны механизмын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэнэ. Хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хожлын үр дүнд хүрэхийн тулд электрон худалдаа, цэвэр эрчим хүч зэрэг хамтын ажиллагааны шинэ салбаруудыг идэвхтэй судална. Хятадын зах зээлд  Кубын тусгай бүтээгдэхүүн илүү нэвтрэхийг хүсэж байна".

Мигель Диаз-Канелээс Хятадын Коммунист Намын ХХ их хурал амжилттай болсонд дахин баяр хүргэв. Тэрээр "Кубад үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг бодитойгоор хөгжүүлэх, цар тахлын халдварын эсрэг тэмцэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, Хятад улстай эдийн засаг, худалдаа, санхүү, загас агнуур, цахим эдийн засаг, цэвэр эрчим хүч, дэд бүтэц зэрэг гол салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ингэснээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргах замаар нарийн төвөгтэй нөхцөл байдал, ноцтой сорилтуудыг илүү сайн даван туулахын төлөө байна".

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл