БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 3-нд Микронезийн Холбооны Улсын ерөнхийлөгч Дэвид В.Пануэлод цахилгаан илгээж, тусгаар улс байгуулагдсаных нь 34 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.
Дарга Ши Жиньпин цахилгаандаа: Иж бүрэн стратегийн түнш болохын хувьд Хятад, Микронезийн олон салбарын найрсаг солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоосон. Шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцлийн явцад бид мөн харилцан дэмжиж, хоёр ард түмний найрамдлыг тасралтгүй бэхжүүлсэн юм. Хоёр орны харилцааны хөгжлийг би маш их чухалчлан үздэг. Эрхэм ерөнхийлөгч таньтай хамт олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам их амжилтад хүргэж, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь улам сайн хүртээхэд бэлэн байна гэж тэмдэглэжээ.
