
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 02-р сарын 10-нд Бээжин хотноо шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэх ажилтай танилцах үеэр:
- Халдварын нөхцөл байдал хүнд байсаар байна. Шат бүрийн намын хороо, засгийн газар Төв хорооны халдварыг хяналтдаа авах шийдвэр, бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, итгэл зоригтой, эв санаа нэгтэй, шинжлэх ухаанлагаар сэргийлэн засах, оновчтой бодлого хэрэгжүүлэх гэсэн шаардлагын дор хүчээ нэгтгэн, эрс шийдэмгий, эрс шуурхай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ хамт халдварын тархалтыг таслан зогсоож, Халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулцгаая гэж онцолсон байна.
