solongonews
Ши Жиньпин Ким Жон Ун нар харилцан аман захиа илгээв
2020-05-09 16:43
Ши Жиньпин Ким Жон Ун нар харилцан аман захиа илгээв.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд хариу талархал илэрхийлэн 05-сарын 09-нд аман захиа илгээв. Ши Жиньпин: Төв хорооны дарга таны найрсаг аман захиаг олсондоо маш баяртай байна. Энэ оны 02-р сард “COVID-19”-ийн халдварыг урьдчилан сэргийлэх талаар дарга та захидал илгээж, мөн Хятад улсад дэмжлэг үзүүлсэн юм. Үүнд, миний бие түүнчлэн Хятадын нам, засгийн газар, ард иргэдээс дарга та болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам, засгийн газар, ард иргэдэд гүн зузаан сэтгэлгээ илтгэж байгаа нь БНХАУ болон БНАСАУ-ын уламжлалт нөхөрсөг харилцаа харуулж байна. Тэрээр бас энэхүү хоёр улсын нөхөрсөг харилцааг өндрөөр үнэлж, баярлаж байгаа сэтгэлээ илтгэсэн байна.

05-р сарын 07-нд Ким Жон аман захиа илгээж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын нам, ард түмнийг удирдан, “COVID-19”-ийн халдварын эсрэг дайнд асар их амжилт гаргасанд баяр хүргэж, өндрөөр үнэлж байхаа илэрхийлсний зэрэгцээ Ши Жиньпиний удирдлагаар ХКН болон Хятадын ард иргэн ялалтын үр бүтээлийг тасралтгүй бэхжүүлж, эцсийн ялалтад хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Ши Жиньпинд эрүүл мэнд сайн сайхныг хүсэж, ХКН-ын бүх хамт олонд дотнын мэндчилгээ дэвшүүлж, хоёр намын харилцаа тасралтгүй бэхжиж, эрүүлээр хөгжихийн сайн сайхан өрөөлийг дэвшүүлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл