solongonews
Ван И Ташкент хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов
2022-07-30 19:34
Ван И Ташкент хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.

Орон нутгийн цагаар 2022 оны 07-р сарын 29-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.

 Ван И хэлэхдээ:

- Өнөөгийн дэлхий дахин шинэ донсолгоо өөрчлөлтийн шинэ үе рүү орж, зуун жилд байгаагүй өөрчлөлт, зуун жилд тохиогоогүй цар тахлын нөлөө давхцан, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудал ар араасаа гарч байна.

 Ши Жиньпин дарга түүхэн хөгжлийн лугшилтыг мэдэрч, бүх орны ард түмний дуу хоолойг илэрхийлэн, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дараалан дэвшүүлж байна. Энэ нь Хятадын мэргэн ухаанд хувь нэмрээ оруулж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нийтийн эд хөрөнгө нийлүүлэн, олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа ШХАБ-ын гишүүн орнуудаас нааштай хариу дэмжлэг авсан юм. Хөгжил, тогтвортой байдлын хүнд байдалтай нүүр тулсан бид "Шанхайн үзэл санаа"-г урагшлуулж, хамтран ажиллаж, бие биедээ тусалж, хамтын ирээдүйтэй ШХАБ-ын хамтын нийгэмлэгийн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулах ёстой.

Энэ оны 11-р сард болох ШХАБ-ын ерөнхий сайд нарын хурлыг Хятад улс зохион байгуулах нь орон нутгийн эдийн засгийн уялдаа холбоотой, үр ашигтай хөгжлийг ахиулах боломж болохыг Ван И онцолжээ.
Хятад улс ШХАБ-ыг дипломат харилцааны тэргүүлэх чиглэл гэж үзсээр ирсэн бөгөөд өөрийн хөгжлийг ашиглан бүс нутгийн улс орнуудын хөгжлийг ахиулан, улс орнуудын аюулгүй байдал, ард түмний сайн сайхан байдалд илүү эерэг энерги түгээх болно.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл