Тайланд, Хятадын найрсаг харилцаа өнө эртний түүхтэй. "Тайланд Хятад бол нэг гэр бүл" гэсэн ойлголт нь ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий оршиж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр талын тодорхой зөвшилцөл болсон юм. Ши Жиньпин даргын саяхан Тайландад хийсэн айлчлал нь хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Тайланд, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц болжээ.
Тайланд, Хятад хоёр иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосноос хойших 10 жилийн хугацаанд хоёр орон олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлсээр иржээ. Одоогийн байдлаар Тайланд, Хятад хоёр орон хөгжлийн эгзэгтэй үедээ байгаа бөгөөд хамтын ажиллагааны түвшинг цаашид ахиулах нь хоёр талын ашиг сонирхолд нийцэж байна. Хоёр орны дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагаа, ялангуяа боловсрол, шинжлэх ухааны судалгааны салбарт идэвхтэй харилцаа холбоо тогтоож, боомт залгах нь хоёр талын хөгжилд түлхэц болж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс инновацад суурилсан хөгжлийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэж, том өгөгдөл, хиймэл оюун ухаан, сансар огторгуй зэрэг салбарт үр өгөөжтэй шинийг бүтээжээ. Тайландын Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн, Чулалонгкорн Их Сургууль зэрэг судалгааны байгууллагууд Хятадын түншүүдтэй солилцоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг чухалчилж байгаа юм. Хятад улс өөрийн инновацын ололт амжилтаа идэвхтэй хуваалцаж, Тайландын эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн авьяас чадварыг хөгжүүлэхэд тус дэм үзүүлсэн юм.
Шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагаа нь мөн Тайланд, Хятадын "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх чухал хэсэг болж байх бөгөөд Тайланд, Хятадын хамтын ажиллагааны ерөнхий түвшинг дээшлүүлэхэд тустай юм. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь өргөн хүрээнд зөвшилцөх, хамтдаа хувь нэмэр оруулах, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримталж, олон улсын хамтын ажиллагааны чухал индэр болж байх юм. Тайланд улс "Тайланд 4.0" хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн нэвтрүүлэх, "Бүс ба зам" санаачилгыг хамтран байгуулах, аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх ба шинэчлэхийг ахиулж байна. Тайланд, Хятад хоёр тал шинжлэх ухаан, технологийн инновацын солилцоо, технологийн ололт амжилтыг хоёр талт шилжүүлэх, өөрчлөхийг дэмжиж байх нь Тайландын технологийн инновацын чадавхыг бэхжүүлэх шинэ сувгийг нээж, Тайландын хөгжилд илүү их технологийн дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар АСЕАН-ы орнууд Хятад улстай шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын шинжлэх ухаан, технологийн инновацын салбарын амжилттай туршлагаас суралцан өөрийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинг дээшлүүлэхийг ерөнхийд нь хүсэж байх мөртөө Тайланд улс АСЕАН болон Хятадын шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагаанд гүнзгий оролцож, идэвхтэй ахиулна.
Удаан хугацаанд Тайланд, Хятадын хамтын ажиллагаа Тайландын эдийн засаг нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлсээр ирсэн юм. Тайланд улс Хятад улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, ялангуяа хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хамтын ажиллагааг ахиулж, "Тайланд, Хятад хоёрыг нэг гэр бүл"-гэдгийг шинэ утгаар ойлгуулах нь хамтын ирээдүйтэй, илүү тогтвортой, чинээлэг, тогтвортой, Тайланд Хятадын хамтын нийгэмлэгийг байгуулахад түлхэц нэмж, хоёр орон, ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна.
