Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад 30 мянган хонь хандивлав
2020-02-28 10:19
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад 30 мянган хонь хандивлав.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 02-р сарын 27-ны үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.
Хятадын ард түмний халдварт өвчний эсрэг ажлыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлав. Хэлэлцээ хийсний дараа ерөнхийлөгч Х.Баттулга хонь бэлэглэх бичгийг Хятад улсын дарга Ши Жиньпинд гардуулав.
Ерөнхийлөгч Х.Баттулга мөн өдөр тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж БНХАУ-д айлчилж байгаа юм. Тэрээр Хятад улсад "COVID-19"-ийн халдвар үүссэнээс хойш Хятадад хамгийн анх айлчилж байгаа төрийн тэргүүн болсон байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
