Монгол үндэстний баатарлаг тууль “Жангар”-т монгол морь нь мохошгүй урагшлахын бэлгэдэл болсоор ирсэн байдаг. Мөн монгол морь нь зорьсондоо заавал хүрэхийн бэлэг тэмдэг болж байдаг. Монгол морины энэхүү шилдэг зан чанар нь аль хэдийн тал нутгийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хадагдаж, урагшлан давших оюун санааны хөдөлгөх хүч болсоор ирсэн ажээ.
- Монгол морины зориг санаагаар бүх ажлыг илүү сайн гүйцэтгэхээр зүтгэх хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ы орны дарга удирдлага болон иргэдийг зоригжуулсан байдаг.
Монгол морины зориг санаанд бэрхшээлийг даван туулах тэсвэр тэвчээр агуулагдаж байдаг. Өвөр Монгол нь хил хязгаар оронд байрлах ба хатуу ширүүн байгаль орчинтой учир “Хүнд бэрхшээлээс айдаггүй” нь Өвөр Монголын бүх үндэстнүүдийн хүмүүсийн үнэн бодитой байдал болно. Улаанмөчир нь хөх тэнгэрээр хөшиг хийж, хөрст газраар тайз болгон малчин тариачдад баяр баясал, соёл боловсролыг хүргэдэг. Элсийг засагчид Хөвчийн элсийг ногооруулсан нь сэтгэл догдлуулна. Цаг үе хувирч, нөхцөл байдал өөр болсон ч эдгээр хүмүүс нь монгол морины бэрхшээлээс тэсвэрлэх онцгой чанарыг илрүүлсэн байна.
Монгол морины зориг санаанд цуцалтгүй урагшлан давших зориг санаа агуулагддаг. Салхин хурдтай хүлэг, монгол морины удам. Монгол морь ер нь отор нүүдэлд явах, мал аж ахуй, дайн дажинд унаа эдэлгээний хүнд үүргийг гүйцэтгэж, аман дохио хүлээмэгц юунаас ч буцахгүй урагшилдаг билээ. Ажил үйлс бүтээхэд урагшлан ахих эр зориггүй юм бол амжилтад хүрч чадахгүй гэдгийг түүх болон практик гэрчилсээр байгаа юм.
Монгол морины зориг санаанд зорьсондоо заавал хүрэх тэмцлийн утга учиртай. Монголчуудад “Сайн эр зорьсондоо, сайн морь харайсандаа” гэсэн зүйр цэцэн үг бий. Энэ нь зорилттой болмогц л дутуу орхихгүй гэсэн ёс учрыг харуулж байна. Цөлийг ногооруулсан Инь Юйжэн, амь насаараа тал нутгаа хамгаалсан Жаргал, ард түмний төлөө арлын шар мэт зүтгэсэн Нюй Юйрү нар бол аливааг хийсэн ч заавал эцэст нь тултал тэмцэх шандас хатуу зориг байхын жишээ. Зорьсондоо заавал хүрэхээр зүтгэвэл бид сая өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна.
