“Ши Жиньпин даргын БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой дээр хэлсэн чухал үг” номыг гадаад хэлний хэвлэлийн газар хятад, англи хэлээр хэвлэн тараалаа.
БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой 2019 онд тохиосон юм. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ойн арга хэмжээнд оролцож чухал үг хэлсэн билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн хүчир бэрхшээлийг даван туулж, шинэ амжилтыг бүтээсэн аугаа их түүхэн замналыг гүнзгий тодорхойлж, Хятадын ард түмний бэрхшээлээс няцахгүй, эв санаа нэгтэй тэмцсэн ялалтын дууг цуурайтуулж, шинэ эриний Хятадын ард түмний шинэ замд дахин гарч буй аугаа зоригийг харуулж, Хятад улс энх тайван, хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах шийдвэр зоригийг эрчлэн, Хятадын ард түмний эх оронч сэтгэлийг улам хөгжөөсөн юм.
Тус номд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тэмдэглэх хурал, төрийн одон гардуулах ёслол, үндэсний баярын хүлээн авалт зэрэг үйл ажиллагаанд хэлсэн үгийг эмхэтгэж оруулсан юм.
