solongonews
Ши Жиньпин Токаевыг Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв
2022-11-21 20:21
Ши Жиньпин Токаевыг Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 21-ний өдөр Касым-Жомарт Токаевтай утсаар ярьж, Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Казахстаны ард түмэн танд итгэн, таныг дэмжиж буйг энэ удаагийн сонгууль бүрэн харууллаа. Миний бие Хятад, Казахстаны харилцааг маш чухалчлан үздэг бөгөөд тантай хамтран зүтгэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан, Хятад, Казахстаны өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлж, Хятад, Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулан, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөжийг нь өгөхөд бэлэн байна" гэжээ. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл