solongonews
Ван И сэтгүүлчдийн асуултад хариулав
2020-06-01 11:01
Ван И сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

   Төв радио, телевизийн CCTV агентлагийн сэтгүүлч: - Хятадын дипломат харилцаа нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг хэвийн болгоход хэрхэн дасч байгаа вэ? Энэ жил Хятадын дипломат харилцаанд юуг анхаарч байна вэ?

Ван И: - Цар тахал нь улс орнуудын харилцаанд "Түр зогсоох" товчлуурыг дарсан боловч Хятад улсын дипломат харилцаа зогсоогүй, харин энэ чиг хандлагын эсрэг явж, утас, бичиг захидал, видеог ашиглан "Үүлэн дипломат" хэлбэрийг эхлүүлэв.

Цар тахлаас дараа дарга Ши Жиньпин 50 орчим гадаад улсын удирдагч, олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй холбогдох буюу уулзаж, G20 удирдагчдын коронавирусийн тухай тусгай дээд хэмжээний уулзалтад оролцож, бас дэлхийн Эрүүл мэндийн чуулганы нээлтэд үг хэлж, Хятад улс эв нэгдлийг дэмжиж цар тахлын эсрэг тодорхой байр сууриа баримтлахаа дэлхий нийтэд илэрхийлэв. Ерөнхий сайд Ли Кэчян олон орны удирдагчидтай утсаар холбогдож, АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10 + 3) коронавирусийн эсрэг тэмцэх удирдагчдын тусгай уулзалтад оролцов. Миний бие ч олон орны Гадаад хэргийн сайд нартай 100 гаруй удаа утсаар ярьж, Хятад-АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалт, Ланканг-Меконг улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгос, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны орнуудын гадаад хэргийн сайд нарын видео уулзалтыг зохион байгуулсан.

2020 он бол Хятадын үндэстний агуу их сэргэн хөгжлийн үйл явцад маш онцгой жил байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хэвийн нөхцөл, Хятад улсын дипломат харилцаа таван үндсэн ажил дээр анхаарлаа төвлөрүүлж, шинэ онцлох үйл явдлыг эхлүүлнэ:

Нэг нь дотоодын хөгжилд бүх хүч чадлаараа үйлчлэх. Бид дотоод болон олон улсын нөхцөл байдлын талаархи ерөнхий төлөвлөгөө боловсруулж, олон төрлийн дипломат нөөцийг бүрэн ашиглаж, улсын хөгжлийн томоохон стратегиудад үйлчлэх болно.

Хоёр дахь нь улсын эрх ашгийг нэн даруй хамгаалах. Илүү хатуу хүчин чармайлт гаргаж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг эрс хамгаалж, Хятадын дотоод хэрэгт гадаадын хүчний хөндлөнгөөс оролцох оролдлогуудаас хатуу хамгаална.

Гурав дахь нь түншлэлийг тасралтгүй гүнзгийрүүлэх. Гол гүрнүүдтэй тогтвортой, дэвшилтэт харилцааг ахиулж, хөрш орнуудтай ашиг сонирхлын интеграцийг гүнзгийрүүлж, хөгжиж буй орнуудтай эв нэгдэл, найрамдалт харилцааг хөгжүүлнэ.

Дөрөв дэх нь олон талт байдлыг батлан хамгаалах. Ялангуяа, дэлхийн нийтийн эрүүл мэндийн засаглалыг сурталчлах, ДЭМБ-ыг дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд зохих үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, хүн төрлөхтний​эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулна.

Тавдугаарт, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлнэ. Илүү олон улс орнуудтай хамтран урьдчилан сэргийлэх, хянах механизмыг байгуулж, цар тахлын нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, "Бүс ба Зам" эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, "Эрүүл торгоны зам" -ыг хамтдаа байгуулан, халдварт тахлаас хамгаалах дэлхийн шугамыг бий болгоход хувь нэмэр оруулна.

Египетийн Ойрхи Дорнодын мэдээллийн агентлагийн сэтгүүлч: - Африкт цар тахлыг даван туулахад Хятад улс хэрхэн туслах вэ?

Ван И: - Африк бол Хятад улсын хамт амьсгалж, хувь заяагаа холбосон сайн ахан дүүс. Хятад, Африкийн ард түмэн үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлд мөр зэрэгцэн, нийтлэг хөгжлийн замд гар гараа холбон алхаж, өмнөх жилүүдэд Эбола вирусын эсрэг хамтын ажиллагаанд хувь заяагаа нэгтгэсэн. Африкийн холбооны комиссын даргийн хэлсэн "Хятад Африк бол найзууд, дайчин хань. Хятад, Африкийн найрсаг харилцааг юу ч өөрчилж эсвэл гэмтээж чадахгүй"  гэсэн үгтэй миний бие санал нэг байна.

Коронавирусийн үед Хятад, Африк улсууд бэрхшээлээ хуваалцаж, хамтарч ажиллалаа. Африкийн 50 гаруй удирдагч Хятадад халамж дэмжлэг үзүүлсэн байна. Хятад нь цар тахлын эсрэг эмнэлгийн шинжээчдийн багийг Африкийн таван дэд бүс болон хөрш зэргэлдээ орнуудад илгэв. Энэ жил Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн уулзалтаас боловсруулсан эрүүл мэнд, эрүүл ахуйн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Африкийн өвчнийг хянах төвийн барилгын ажлыг хурдасгаж, Африкийн орнуудын нийгмийн эрүүл мэндийн чадавхийг дээшлүүлнэ.

Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч: - ДЭМБ-ын үүргийг Хятад хэрхэн үнэлж байх вэ? Шинэчлэл хийх санал байна уу?

Ван И: - ДЭМБ нь НҮБ-ын тусгай байгууллага бөгөөд дэлхийн нийтийн эрүүл мэндийг ажил хэргийг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Цар тахал гарснаас хойш ДЭМБ нь Тедрос Адханомын удирдлага дор шинжлэх ухааны хандлагатай, мэргэжлийн зөвлөгөөг цаг тухайд нь гаргаж, үүргээ сайн гүйцэтгэв.

ДЭМБ-ын шинэчлэлийн тухайд, чухамдаа томоохон цар тахал бүрийн дараа ДЭМБ-аас нарийвчилсан дүгнэлт гаргана. Гэхдээ чиглэл нь олон талт үзэл бодлоос татгалзах биш харин үргэлжлүүлэн дагаж мөрдөх ёстой, дэмжихээс биш сулруулж болохгүй.Дэлхийн 73 дугаар удаагийн эрүүл мэндийн чуулганаар тогтоосон шийдвэр энэ талаар тодорхой болов. Анхаарал төвлөрлийг гурван талаас нь эхлүүлж болно гэж бид үзэж байна. Нэгдүгээрт, тогтолцоо, дүрмийн түвшинд улс төрийн хүчин зүйлүүд, оролцоогоос зайлсхийж, шинжлэх ухаан, мэргэжлийн санаа бодлыг хүндэтгэн, улстөржилт, гутаан доромжлолоос татгалзах нь дээр. Хоёр дахь нь ДЭМБ-аас илүү их нөөц өгч, дэлхийн нийтийн эрүүл мэндийн хямралд хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах явдал. Гуравдугаарт, хүн төрлөхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалыг баримталж, хөгжиж буй орнуудын нийгмийн эрүүл мэндийн салбар дахь дэмжлэг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Казахстаны мэдээний агентлагийн сэтгүүлч: - Хятад улс цар тахалд нөлөөлөгдсөн"Бүс ба Зам" хамтын ажиллагааг хэрхэн сэргээж эхлэх вэ?

Ван И: - Цар тахлын нөхцөл байдал "Бүс ба Зам" хамтын ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн боловч энэ нь түр зуурын болон хэсэгчилсэн шинжтэй. Ерөнхий, урт хугацааны хэтийн төлөвээс харахад тахал өвчний нөхцөл байдлыг өнгөрүүлсний дараа хамтран байгуулсан "Бүс ба Зам" -ын суурь улам бэхжиж, эрч хүч улам ихсэж, хэтийн төлөв улам өргөн болно.

"Бүс ба зам"-ын үндэс суурь нь улс орны ард түмэнд үзүүлсэн амин чухал ач тусаас ирэлтэй. Хамтын ажиллагаа эхэлснээс хойш долоон жилийн турш Хятад улс 138 улстай " Бүс ба зам" хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, 2000 гаруй төслийг хамтран хэрэгжүүлж, олон мянган хүний хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэж чаджээ. Хятад улс зам дагуух улсуудтай хийсэн бараа бүтээгдэхүүний нийт худалдаа 7.8 их наяд доллараас давсан бөгөөд зам дагуух улс орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт 110 тэрбум ам.доллараас давсан байна. Цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч, "Бүс ба Зам" -ын хамтарсан орнууд  дахь Хятадын хөрөнгө оруулалт энэ оны эхний улиралд 11.7% -иар өсч, худалдааны хэмжээ 3.2% -иар нэмэгдэв.

Товчхондоо, Хятад болон бусад улсууд "Бүс ба Зам" -ын итгэлцэл, шийдэмгий байдлыг ахиулахын төлөө бид хамтран ажиллаж, харилцан зөвлөлдөх, хамтарсан  бүтээн байгуулалтын зарчмыг баримталж, нээлттэй, ногоон, шударга байх зарчмуудыг баримталж, өндөр стандартад хүрэх, иргэдэд хүртээмжтэй байх, тогтвортой байдлаа хадаглахын тулд хичээж, "Бүс ба Зам" -ийг хөгжлийн зам, хамтын ажиллагаа, эрүүл мэндийн зам болгоно.

Шэньжэнь телевизийн сэтгүүлч: - Хятад улс АСЕАН-тай харилцаагаа хөгжүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

Ван И: - Хятад, АСЕАН-ы харилцааны түүхийг эргэн харахад, Азийн санхүүгийн хямрал эсвэл олон улсын санхүүгийн хямралаас үл хамааран хямрал бүр Хятад-АСЕАН-ны харилцааг улам ойртуулж, Хятад-АСЕАН-ны хамтын ажиллагааг улам хүчтэй болгож байна. Энэ нь Хятад, АСЕАН-ын хооронд тогтсон ер бусын нөхөрсөг, гүн гүнзгий харилцан итгэлцлийг бүрэн харуулж байна. 2003 онд SARS-ийн тархалтын дараа анхны олон талт олон улсын хурлыг Хятад, АСЕАН зохион байгуулсныг би санаж байна. Энэ удаагийн коронавирусийн үед ч мөн адилхан.

Хоёр талын хамтарсан хүчин чармайлтаар Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагаа цар тахлын дарамт шахалтын дор өсөн нэмэгдэв. Энэ оны эхний улиралд Хятад, АСЕАН-ы бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 6.1 хувиар өсч, 140 тэрбум ам доллараас давж, АСЕАН анх удаа Хятадын хамгийн том худалдааны түнш болжээ.

Хятад улс АСЕАН-ыг хөрш орны дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үргэлж үзэх болно, мөн АСЕАН-ы Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны төв байр суурийг дэмжиж, хоёр талын харилцааг улам бүр ахиулна. Бид "Бүс ба Зам" санаачилгыг АСЕАН-ны хөгжлийн төлөвлөгөөтэй нэгтгэх, олон талт худалдааны системийг хадгалах, олон нийтийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн тогтолцоо, цар тахлаас урьдчилан сэргийлэх материалын нөөцийн төв байгуулахыг дэмжиж, Хятад-АСЕАН-ны шилдэгийн тэтгэлэгт хөтөлбөр зэрэг тэргүүлэх төслүүдийн үүргийг сайн гүйцэтгэж, хүмүүнлэгийн харилцааг дэмжих, Цэнхэр эдийн засаг, байгаль экологийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг ахиулж, бүс нутгийн ард түмэнд ашиг тусаа өгөх болно.

Пэн Пай мэдээллийн сэтгүүлч: - Тайваньтай холбоотой асуудлууд Хятад Америкийн харилцаанд цаашид сөрөг нөлөө үзүүлэх болно гэж Хятад санаа зовж байна уу?

Ван И: - Тайваний 23 сая хүн бол бидний ахан дүүс. Тайвань арлын цар тахлын нөхцөл байдалд бид үргэлж санаа тавьж, Тайваний ахан дүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж байна. Цаашид Тайваний ахан дүүсийн цар тахлын эсрэг хэрэгцээг хангахын тулд бид чадах бүхнээ хийх болно.

Тайванийн асуудал бол Хятадын дотоод асуудал. Нэг Хятадын зарчим бол олон улсын бүх нийтийн зөвшилцөл бөгөөд Хятад болон дипломат харилцаатай бүх улс хоорондын харилцааны улс төрийн үндэс юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны удирдамжийн дагуу Тайванийн эрх баригчидтай албан ёсны харилцаа хийхийг эрс эсэргүүцэж, нэг Хятад зарчмыг зөрчиж Тайванд олон улсын орон зайг эрэлхийлэхийг эрс эсэргүүцэж, "Тайванийн тусгаар тогтнол" бүлгийг гадны хүчнүүд дэмжиж урма зориг өгөхийг эсэргүүцэж байна.

Хоёр арлыг нэгтгэх нь түүхэн дэх зайлшгүй чиг хандлага бөгөөд үүнийг хэн ч, ямар ч хүчин зогсоож чадахгүй. Бид АНУ-ыг Тайванийн асуудлыг бүрэн танихыг уриалж, нэг Хятадын зарчмыг баримтална. Хий хоосон мөрөөдлөө хаяхыг, улсын дотоодод улс төрийн тооцоо хийхээ орхихыг АНУ-д зөвөлж байна.Хятадын тэсвэрийг битгий сорь, Хятад улсын 1.4 тэрбум иргэний улсын эв нэгдлийг хамгаалах хатуу шийдвэрийг үл тоомсорлож болно гэж АНУ-д мэдэгдэж байна.

Хубэй одон телевизийн сэтгүүлч: - Гадаад харилцааны яам нь Үхань хотын зөв нэр төрийн өмнөөс, Үхань хотын батлан хамгаалалтын төлөө маш их хүчин чармайлт гаргасан. Ирээдүйд Хубэй мужийг хөгжүүлэх, нээхэд Гадаад харилцааны яам ямар тусламж үзүүлэх вэ?

Ван И: - Энэхүү хүнд хэцүү тэмцэлд Хубэй болон Үхань хотын ард түмэн асар их хүчин чармайлт, золиосыг гаргаж, улсын болон дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг тэмцэлд томоохон хувь нэмэр оруулсан юм. Энд гадаад харилцааны бүх нөхдийн нэрийн өмнөөс Хубэй, Ухань хотын баатарлаг ард түмэнд хүндэтгэл үзүүлье!

Одоогийн байдлаар Хубэйгийн эдийн засаг, нийгмийн салбаруудын дэг журам  хэвийн байдалдаа оров. Гадаад харилцааны яам нь өөрийн давуу талыг ашиглан Хубэйгийн " Цар тахлын дараах эрин"  хөгжилд туслах болно. Бид Хубэй, Үхань хотод тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зориулж түргэний гарц бий болгох ажлыг идэвхтэй судалж, Хубэйд хамааралтай гадаадын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ эхлүүлэхийг дэмжиж, бид дэлхийн цар тахлын нөхцөл байдлын дагуу, Хубэйд олон улсын харилцааг дахин эхлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг илүү ихээр бий болгоно. Нөхцөл байдал бэлэн болсон дараа, Гадаад харилцааны яам Хубэйд зориулж дэлхийн хэмжээнд сурталчлах тусгай арга хэмжээ зохион байгуулан, дэлхийн хүмүүс Хубэйг илүү сайн таниж, Үхань хотыг дэмжих болно.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл