“Хятад улс нэг улс хоёр систем-ийн практикийг илүү өндөр амжилтад хүргэх чадвартай” сэдэвт тоймчийн өгүүлэл 20-ны өдөр Хятадын Төв Радио телевиз нийтэлжээ.
Нийтлэлд тэмдэглэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Макао эх орондоо эргэн нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх хурал болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн тав дахь захиргааны тангараг өргөх ёслолд үг хэлж, Макаогийн онцгой засаг захиргааны бүсэд “Нэг улс хоёр систем” хэрэгжүүлсэн ололт амжилтыг бүх талаар эргэцүүлэн, Макаод “Нэг улс хоёр систем” -ийг амжилттай хэрэгжүүлсэн 4 талт гол туршлагыг нарийн оновчтой дүгнэсэн бөгөөд Макаогийн ирээдүйн хөгжлийн талаар 4 зүйлийн хүсэл дэвшүүлэн, гадаадын ямарваа хүчин Хонконг, Макаогийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэх төв чанга байр сууриа тодорхойлсон байна. Ийнхүү Хятад улс “Нэг улс хоёр систем” практикийг улам сайн хөгжүүлэх оюун ухаан, чадвартай буйг харууллаа гэжээ.
Нийтлэлд тэмдэглэхдээ, Ши Жиньпин даргын хэлсэн үг бодит ач холбогдолтой юм. “Нэг улс хоёр систем” практик нь Хонконг, Макаогийн түүхийн үлдэгдэл асуудлыг шийдвэрлэсэн юм. Хонконг, Макао эх орондоо эргэн нэгдсэний дараа урт хугацаанд цэцэглэн хөгжиж, тогтвортой байдлаа баталгаажуулж чадсаныг бодит байдал бүрэн харууллаа гэжээ.
Нийтлэлд тэмдэглэхдээ, “Нэг улс хоёр систем”-д ямагт итгэлтэй байж, хөгжлийн чиг хандлагаа болгон, түүний үүрэг хариуцлагыг чангатган, нийгмийн улс төрийн суурийг бат болгох хэрэгтэй гэжээ.
Нийтлэлд тэмдэглэхдээ, 30 гаруй жилийн хүчин чармайлтын дүнд Хятад улс хангалттай туршлага хуримтлуулж, бүрэн дүүрэн итгэл найдвартай болсон бөгөөд “Нэг улс хоёр систем”-ийг улам сайн хэрэгжүүлэн хөгжүүлж, “Нэг улс хоёр систем”-ийн тогтолцоог улам боловсронгуй болгон, онцгой бүсээ илүү сайн болгох оюун ухаан, чадвар бүрдүүллээ гэжээ.
