28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5 дахь зөвлөлийн оны ведио хурлын нээлт дээр үг хэлэв. Ши Жиньпин хуралд баяр хүргэж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тасралтгүй хөгжин бузгайрсныг идэвхтэй үнэлэв, тэрээр тэмдэглэхдээ: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь гишүүдийн хамтын хөгжлийг ахиулан, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулах шинэ индэр болох ёстой. Олон гишүүн хамтын хөгжилд төвлөрч, зоригтойгоор шинийг үүдэн, хамгийн шилдэг бодит ажиллагааг бий болгож, нээлттэй багтаамжтай байхыг баримталж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг бүх дэлхийн хамтын хөгжлийг урагшлуулах шинэ хэлбэрийн олон талт хөгжлийн банк, цаг үетэйгээ хамт урагшилсан шинэ хэлбэрийн хөгжлийн бодит үйл ажиллагааны индэр, өндөр стандарт хангасан олон улсын шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын олон талт хамтын ажиллагааны шинэ үлгэр жишээ болгох хэрэгтэй. Хятад улс хэзээд олон талт үзлийг баримтлан хэрэгжүүлж, нээлттэй, хамтран ажилласан, хамтдаа амжилтад хүрэх үзэл санаагаар талуудтай үргэлжлэн хамт байж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг дэмжин сайтар эрхэлж, олон улсын хамтын нийгэмлэг эрсдэл сорилтыг даван туулж, хамтын хөгжлөө биелүүлэхэд нэн их хувь нэмэр оруулах болно гэжээ.
Ши Жиньпин нээлтийн ёслол дээр үг хэлэв
2020-07-28 21:51
28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5 дахь зөвлөлийн оны ведио хурлын нээлт дээр үг хэлэв.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
