solongonews
Ши Жиньпин, Ли Кэчян Мьянмарын удирдагчидтай харилцан баярын цахилгаан илгээв
2020-06-08 20:34
Ши Жиньпин, Ли Кэчян Мьянмарын удирдагчидтай харилцан баярын цахилгаан илгээлээ.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 08-нд Мьянмарын ерөнхийлөгч Вин Минт-тай Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор харилцан баярын цахилгаан илгээв.

Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш  Хятад, Мьянмарын ойр дотнын нөхөрлөл салхи бороог туулан чулуу мэт бэхжив. Хоёр орны харилцаа дээшилж, олон салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, хоёр ард түмэнд аз жаргал авчрав. Сүүлийн үед хоёр тал шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх явцад харилцан дэмжин байнга туслалцан, зовлон зүдүүрээ хуваалцан хү бэрхшээлийг хамтдаа туулдаг Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцын үзэл санааг бодитоор харуулсан байна. Энэ оны 01-р сард миний бие танай оронд амжилттай төрийн айлчлал хийж, тантай хамт шинэ нөхцөл байдалд Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг урагшлуулан шинэ цаг эринд оруулав гэж бичсэн байна.

Вин Минт баярын цахилгаандаа: Бүх Хятадын "Хоёр чуулган" амжилттай хуралдсанд халуун баяр хүргэж, Мьянмар шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх, эдийн засаг нийгмийн хөгжлөө ахиулах зэрэгт Хятадын талаас үнэтэй туслалцаа болон том дэмжлэг хангасанд чин сэтгэлээсээ талархаж байгаа. Мьянмар, Хятад дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой тохиож байгаа энэ үеэр хоёр орон хувь заяаны хамтын цогц байгуулахыг санал нэгтэй зөвшөөрсөн юм. Мьянмар, Хятадын харилцаа чанаржин сайжрахын хэрээр хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэж байгаа гэж бичжээ.

Мөн өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Мьянмарын төрийн ахлах сайд Аун Сан Су Чи-тай харилцан баярын цахилгаан илгээсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл