Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 5-р сарын 23-нд Гуанжөүд айлчилж буй НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелеттэй уулзав.
Ши Жиньпин дарга хэлэхдээ, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл нь бидний тэмцлийн зорилго юм гэв. Хятад улс хүний эрхийг хамгаалах үйлсийг хөгжүүлэхдээ "үргэлж" таван зүйлийг баримталдаг гэж Ван И онцлов.
Нэг, амьжиргааны эрхийг хамгаалах асуудлыг үргэлж нэгдүгээрт тавьдаг. Хятад улс дэлхийн нийт газар нутгийн 9 хувийг хүрэхгүй газар нутагтай дэлхийн хүн амын тавны нэгийг тэжээгээд зогсохгүй дэлхийн хамгийн том нийгмийн хамгааллын систем, бүх нийтийн эмнэлгийн аюулгүй байдлын сүлжээг байгуулжээ.цар тахал гарснаас хойш Хятад улс хүний амь насыг нэгдүгээрт тавих зарчмыг баримталж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг аль болох хамгаалсаар ирсэн байна.
Хоёр, хөгжих эрхийг үргэлж нэн тэргүүнд тавьдаг байна. Хятад улс туйлын ядуурлын асуудлыг түүхэн байдлаар шийдвэрлэж, НҮБ-ын 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүлж, Хятадын 1 тэрбум 400 сая гаруй хүн бүх талаар дунд зэрэг чинээлэг нийгэмд орсон нь чухал үйл явдал боллоо.Бид хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэх шинэ замд гарч, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө алхаж, хөгжлийн замд хэнийг ч орхигдуулахгүй байх баталгааг бий болголоо.
Гурав, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг үргэлж үндсэн ажил болгодог. Хятад улс бол дөрвөн үе шаттай хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг тууштай боловсруулж хэрэгжүүлсэн дэлхийн цорын ганц томоохон орон юм. Хятад улс үйл явцын ардчилал ба үр дүнд хүрэх ардчилал, дэгийн ардчилал ба үндсэн ардчилал, шууд ардчилал ба шууд бус ардчилал, сонгуулийн ардчилал, зөвлөлдөх ардчилал хоёрыг хослуулан хэрэгжүүлж, бүх үйл явцдаа ардын ардчиллыг тасралтгүй хөгжүүлж байна.
Дөрөв, үндэстний цөөнх гэх мэт тодорхой бүлгүүдийн эрхийг хамгаалах нь чухал агуулга байсаар ирсэн юм. Цөөнхийн бүс нутгийг төвлөрсөн дэмжлэг, хамтрагчийн дэмжлэгээр хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтэд хүрэхэд нь тусалж, бүх үндэстний ард түмний төрийн хэргийг хуулийн дагуу тэгш эрхтэйгээр зохицуулах эрхийг хамгаалж байна.
Тав, хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахыг урт хугацааны зорилго болгон үргэлж анхаарч үзэдэг. Хятад улс "аюулгүй Хятад улс"-ыг байгуулахын төлөө байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын ард түмний аюулгүй байдлын мэдрэмж 98 хувиас давсан байна. Олон улсын нэр хүнд бүхий санал асуулгын байгууллагаас өнгөрсөн жил гаргасан хууль, аюулгүй байдлын судалгааны тайланд дурдсанаар, Хятад улс дэлхийн хэмжээнд тэргүүлж байна.
