solongonews
Ши Жиньпиний хэлсэн үгийг дэлхий нийтээрээ өндрөөр үнэллээ
2020-05-20 16:25
Ши Жиньпиний хэлсэн үгийг дэлхий нийтээрээ өндрөөр үнэллээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 18-ны орой ДЭМ-ийн 73-р видео бага хурлын нээлт дээр "Эв нэгтэй хамтын ажиллагаагаар халдварыг ялж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг хамтдаа байгуулъя" сэдвээр үг хэлэв. ДЭМБ-ын албан тушаалтан хийгээд олон орны хүмүүс:

Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ халдварыг сэргийлэн хянахыг эрчимжүүлэх зургаан санал, Хятад улс бүх дэлхий нийтээрээ халдвартай тэмцэх хамтын ажиллагааг урагшлуулах таван арга барилдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын ойлголтыг баримтлах зэрэг талаар дурдсан нь Хятад улс хариуцлагатай том орон учраас халдвартай тэмцэхийг урагшлуулах олон улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг харуулав гэжээ.

ДЭМ-ийн 72-р бага хурлын дарга, Лаосын Эрүүл мэндийн сайдБенгон Сихавон хэлэхдээ: Ши Жиньпин даргын хэлсэн үг хүмүүсийг урамшуулсан байна. Хятад улс шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцээд нааштай амжилт олов. Хятад улс өөрөө халдвартай тэмцсэн төдийгүй нийгэм нийтийн хүчийг дайчлан бүх дэлхийгээрээ халдвартай тэмцэхэд туршлага туслалцаа хангасан байна гэжээ.

Египетийн Гадаад харилцааны яамны Азийн хэрэг хариуцсан сайдын туслах Хани Селим хэлэхдээ: Хүн төрөлхтөн сорилтод нүүрлэсэн үед Хятад улс дэлхий дахинд туслалцаа үзүүлснээр хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах ойлголтыг илүү бүрэн бүтэн тайлбарлаж чадсан байна. Хятад улс дэлхийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн эдгээр зүйл нь хариуцлагатай том гүрэн болохоо харуулж чадсан байна. Дэлхий дахин шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын ноцтой өрсөлдөөн сорилттой тулгарах үед Хятад улс дэлхийн олон оронд туслан хамтдаа халдвартай тэмцэв. Энэ нь даруй хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц болно гэжээ.

Австралийн Ази, Номхон далайн мэдээний сайтын Ерөнхий редактор Маркус Рубенштейн хэлэхдээ: Эд бодисын хангалтын гинжин хэлхээг баталгаажуулах нь бүх дэлхий нийтээрээ халдвартай тэмцэхэд маш зангилаа зүйл юм. Халдвартай тэмцэх талаар Хятад улс сайн ажиллав. Олон улсын хамтын нийгэмлэг ч бодит үйл ажиллагаа авч, дэлхийн хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын худалдааны явцад үр ашигтай, баялаг үр дүнтэй хангалттай гинжин хэлхээ байгуулахыг баталгаажуулах ёстой. Энэ нь бидний дараагийн үеийнхэнд аз жаргал авчрах болно гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл