Хятад улсын дарга Ши Жиньпин 11-нд зарлигт гарын үсэг зурж, БХАТИХ-ын байнгын хорооны 21-р хурлын мөн өдөр гаргасан COVID-19-ийн халдвартай тэмцэх явцад гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн одон медаль гардуулах тухай тогтоолыг үндэслэн Жүн Наньшаньд Бүгд найрамдах улсын одон, Жан Бөли, Жан Динюй, Чэнь Вэй нарт ардын баатар гэх төрийн одон медаль олголоо.
COVID-19-ийн халдвартай тэмцэх тэмцлийн явцад маш олон үлгэр жишээ үйл явдал болон тэргүүний хүмүүс шалгарч гарсан юм. Энэхүү тэмцлийн явцад гарамгай хувь нэмэр оруулсан гавьяатай хүмүүсийг алдаршуулан урамшуулж, тэдний үнэнч, үүрэг хариуцлагаа биелүүлдэг, нийтийн төлөө харамгүй зүтгэдэг эрхэм дээд зан чанарыг бадруулахын тулд уг шагналыг олгож буй юм.
