solongonews
Ард түмэнд түшиглэн халдварт өвчнийг даван туулна
2020-01-30 19:20
Ард түмэнд түшиглэн халдварт өвчнийг даван туулна

    ХТРТ саяхан "Ард түмэнд түшиглэн халдварт өвчнийг даван туулна" гэсэн гарчигтай нийтлэл гаргалаа.

Нийтлэлд: Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж, шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай хатуу тэмцэж байгаа учир ард түмний ашиг сонирхол юунаас ч дээгүүр гэдгийг эрхбиш бат санаж, ард түмэнд нягт түшиглэн халдварт өвчнөөс сэргийлэн хянах шуурхай үйл ажиллагааны талаар шийдвэрт амжилт олох хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь Хятадын төр баригч нам болон Хятадын Засгийн газар хэзээ ямагт ард түмнээр төв болгосон төр барих үзэл ойлголт баримталдгийг харуулсан төдийгүй нийгмийн хүчнийг хамгийн их хэмжээнд дайчлах нь халдварт өвчнийг даван туулахад шаардлагатай, маш чухал болохыг тусгасан байна гэж нийтэлжээ.

Нийтлэлд ард түмэн бол түүхийг үүдэн бүтээгч, олон иргэд бол жинхэнэ баатар юм. Хувьсгалт дайны он жилүүд, өөрчлөлт нээлтийн бүтээн байгуулалтын үе гэсэнгүй, аливаа бүхэн иргэдийн төлөө байж, аливаа бүхэн иргэдэд түшиглэдэг. Энэ бол ХКН-ын өнөдийн шилдэг уламжлал юм. Мөн Хятад улс тасралтгүй хөгжин дэвшсэний эрхэм нандин туршлага билээ. Ард олны хүчин чадалд түшиглэснээр эдгээр жилүүдэд Хятад улс SARS, цас зуд, үер ус, гал түймрийн гамшиг, Вэнь Чуаны ноцтой газар хөдлөлт зэрэг хүнд ноцтой гэнэтийн хэргийн өрсөлдөөн сорилтыг удаа дараагаар даван туулсан юм. Шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны ноцтой бэрхшээлийг даван туулахын тулд Хятад улс нийгэм нийтээрээ сэтгэл нэгдэн, хүчээ хамтатгаж байгаа хүчирхэг байдлыг дахинтаа харууллаа гэсэн байна.

Гадаадын сүлжээ хэрэглэгчид болон ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос, Францын Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал нар халдварт өвчинтэй тэмцэж буй Хятад улсын арга бодлого, үйл ажиллагааг сайшаан үнэлж байна.

Өнгөрсөн 70 жилийн туршид ХКН ард түмэнтэйгээ эв санаагаа нэгтгэн тэднийг удирдаж, улс орныхоо бүтээн байгуулалтын замнал дахь эрсдэл, өрсөлдөөн сорилтыг даван туулсаар ирлээ. Энэ удаагийн гэнэтийн халдварт өвчин Хятадын хөгжлийн алхааг хориглож чадахгүй юм. Нийгэм нийтээрээ хүчээ нэгтгэн тэмцэж байгаа бөгөөд ард иргэдэд түшиглэн, хамт нийтээрээ хичээн мэрийвэл даван туулж чадахгүй хүндрэл бэрхшээл байхгүй, биелүүлж чадахгүй үүрэг ч байхгүй юм. Энэ удаагийн халдварт өвчинтэй тэмцэж буй тэмцэлд Хятад улс ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл