Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 11-р сарын 03-нд Индонезийн Хятад улстай хамтын ажиллагааны зохицуулагч сайд Лухуттай утсаар ярив.
Лухут юуны өмнө Ши Жиньпин даргад ерөнхийлөгч Жокогийн чин сэтгэлийн мэндчилгээг дамжуулж, ХКН-ын ХХ их хурал бүрэн амжилттай болсонд дахин баяр хүргэж, Хятад улстай нягт хамтран ажиллаж, "Их 20"-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Ван И Ши Жиньпин даргын ерөнхийлөгч Жокод дэвшүүлсэн мэндчилгээг дамжуулж, ХКН-ын ХХ их хурлын томоохон ололт амжилт, өргөн цар хүрээтэй ач холбогдлыг танилцуулан "Ши Жиньпин даргын удирдсан Хятад улс Хятадын онцлогтой социализмын замаар гуйвшгүй урагшилж, үймээн самуунтай дэлхийд чухал тогтвортой байдал, эерэг эрч хүчийг өгнө гэж онцлов. Тэрээр бас, Хятад улс Индонезийг ерөнхийлөгч улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг тууштай дэмжиж, дээд хэмжээний уулзалтыг өөрийн байр суурьт анхаарлаа хандуулан, макро эдийн засгийн бодлогын уялдааг бэхжүүлж, сорилтыг хамтаар зохицуулах болно" гэж онцолжээ.
