solongonews
Ши Жиньпин Өмнөд Африкийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
2022-04-19 18:53
Ши Жиньпин Өмнөд Африкийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

 

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 18-ны өдөр Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафосатай утсаар ярьж, тус оронд үүсээд байгаа үерийн гамшигт олон хүн нас барж, эд хөрөнгийн ихээхэн гарз хохирол дагуулсанд сэтгэл хүндхэн байгаагаа мэдэгджээ.

Ши Жиньпин хэлэхдээ,

- Өмнөд Африкийн Кваана мужид олон хоног үргэлжилсэн аадар бороонд хүний амь нас эрстэж, эд хөрөнгийн асар их хохирол үүсгээд байна. Би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиас зуурдаар нас барсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж, тэдний ар гэрийнхэн болон эндэж бэртсэн хүмүүс, гамшгийн бүсэд байгаа ард иргэдэд асуун тохинуулж байна. Өмнөд Африкийн засгийн газрын хүчтэй удирдлага дор гамшигт өртсөн иргэд хүнд бэрхийг ялан давж, гэр орноо эртхэн сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл