“Хятадын ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайны 70 жилийн ой”-г тэмдэглэх арга хэмжээ
2020-10-23 09:18
“Хятадын ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайны 70 жилийн ой”-г тэмдэглэх арга хэмжээ өнөөдөр болно.
ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлөөс “Хятадын ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайны 70 жилийн ой”-г тэмдэглэх арга хэмжээг өнөөдөр буюу 10-р сарын 23-ны өдрийн 10:00 цагт Ардын их хурлын танхимд зохиох болно. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга,Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус арга хэмжээнд оролцож үг хэлэх болно.

Арга хэмжээгээр мөн “Хятадын ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайны 70 жилийн ой”-н дурсгалын тэмдгийг энэ дайнд хувь нэмэр оруулсан ахмад цэрэг болон бусад гавьяат зүтгэлтнүүдийг урамшуулан шагнах юм байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
