Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин нөхрөөр гол цөм болгосон ХКН-ын төв хороо "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариаланчид"-ын асуудлыг шийдвэрлэх нь намын ажлын нэн тэргүүний зорилт байх ёстой гэж үзэв. Мөн хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй, хамгийн их эрч хүчтэй, хамгийн олон хүн амд үр өгөөжөө өгсөн ядуурлаас ангижруулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн. Улмаар хөдөө тосгоныг сэргээх стратегийн хэрэгжилтийг эхлүүлж, хөдөө аж ахуй, хөдөөгийн түүхэн ололт амжилт, өөрчлөлтийг сурталчилсан юм. Хөдөө аж ахуйн иж бүрэн үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй дээшилж, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй 0.65 их наяд килограммаас тогтворжиж, ядуурлаас ангижруулах тал дээр иж бүрэн ялалт байгууллаа. Бүх Хятадын хэмжээнд хөдөөгийн иргэдийн нэг хүнд ногдох орлого хоёр дахин илүү нэмэгдэж, хөдөө тосгоны сэргэн босголт бүх талаар сайжруулж, хөдөө аж ахуй, хөдөөгийн шинэчлэлд ахиц дэвшил гаргасан байна. Шаньдүн мужийн Жяшян хошууны өндөр стандартын тариалангийн талбайд тариачин Ян Чэндүн товчлуур дарж, усалгааны байгууламж автоматаар ажиллаж, жижиг усны дуслууд ногоон буудайн суулгацыг тэжээж байна. Тэрээр:
- Технологийн шинэчлэл, газар тариалан эрхлэх нь тохиромжтойн зэрэгцээ үр өгөөж нь бодитой, нэг мү (15мү=1га) газар жилдээ зардлыг бууруулж 300 юань орлого нэмэгдэнэ гэж хэллээ.
Аньхүй мужийн Мэнчэн хошууны Либа балгасын Сунвэй тосгоны тариачин Сун Шяоли:
- Онлайнаар өргөдөл гаргаж, төлөөлөгч нь даалгавраа биелүүлж, би гадагш гарахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний гэрчилгээ авах боломжтой, дижитал тосгон үнэхээр халамжтай. Мэнчэн шян 23 мянган төрийн үйлчилгээ бүх асуудлыг онлайнаар шийдвэрлэдэг. Ингэснээр тариачид өчүүхэн хэргийг шийдэхэд тосгоноос гарах хэрэггүй, хүнд хэцүү хэргийг шийдэхэд хүмүүс тусалдаг гэж ярьлаа.
Хятадын нутагт аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт, хөдөө тосгоны үзэсгэлэнт байдал, тариачдын баялгийн гайхамшигт зургууд байнга дэлгэгдэж байна
- Шинжлэх ухаан, технологийн кинетик эрчим хүч нэмэгдэж, чанар, үр ашиг дээшилж, хөдөө аж ахуй улам бүр ирээдүйтэй салбар болж байна.
"Орчин үеийн хөдөө аж ахуй нь өндөр үр ашигтай хөдөө аж ахуй байх ёстой, усан тутарга тариалалт нь ирээдүйтэй хэвээр байна." Таван жилийн өмнө Зянши мужийн Гао-ань хотын Шынао балгасад буцаж ирсэн залуу Дин Дан мэргэжлийн хоршоог удирдаж, компани байгуулан, хэдэн жилийн хөгжлөөс 10 мянган мү (15 мү=1га) усан тутарга үйлдвэрлэж, бүхэл бүтэн процессыг механикжуулан, органик тутарга тариалж, тутарга, ногооны сэлгэн тариалалт гэх зэрэг олон зүйлсийн тариалалтаар ашиг тус нь үргэлжлэн нэмэгдсээр байна.
Өргөн уудам тариалангийн талбарт хөдөө аж ахуйг орчин үеийн болгосон байна. Эзгүй газрыг тариалангийн талбай болгоход Бэйдоу навигаци хэрэглэж, дроныг шүрших, бордох зэрэгт ашигладаг. Өнөөгийн байдлаар Хятадын тариалан, ургац хураалтын иж бүрэн механикжуулалтын түвшин 72 хувьд хүрч, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэвшлийн хувь нэмэр 61 хувиас давж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй эрчим хүч оруулж байна. Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн өртгийг хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний өртөгт харьцуулсан харьцаа 2.48:1 болж, 11.2 сая хүн инноваци, аж ахуй эрхлэхээр хөдөө тосгондоо буцаж ирсэн байна.
Дэд бүтцийг бэхжүүлж, төрийн үйлчилгээг сайжруулан, хөдөө орон нутаг тариаланчдын аз жаргалтай амьдрах сайхан гэр орон болов.
Гуандүн мужийн Чаожөү хотын Чао-ан дүүргийн Гүйхү балгасын Шыфэн тосгоны байгалийн үзэмж нь мансуурмаар. ШыФэн тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Ли Тунвэй сүүлийн жилүүдэд тус тосгонд зам хатуурах, байшин тохижуулах, тосгоны ногоон байгууламж, ус цэвэршүүлэх зэрэг ажлууд хийгдэж, шороон замыг байгалийн үзэсгэлэнт зам болгож, өмхий устай шуудууг усан парк болгон тохижуулж, тосгоныхон иргэд цэцэрлэгт амьдардагтай адил гэж бахархалтайгаар танилцуулав.
Шааньши мужийн Нинчян шян Янзыбянь балгасын Даовань тосгоны оршин суугч Сүн Шинфа:
- Гэртээ эмчтэй уулзах нь илүү тохиромжтой болсон! Тосгоны эмнэлэг нь шяны эмнэлэг, балгасын эрүүл мэндийн төвүүдтэй консорциум байгуулж, сайн эмчийн хуваалцаж чаддаг тул тосгоныхон эмчид үзүүлэхэд асуудалгүй болжээ гэж хэллээ.
Амьдрахад тохиромжтой, бизнес эрхлэхэд тохиромжтой тосгонууд олон тооны тариачдын аз жаргалтай гэр орон болсон байна. Одоогийн байдлаар бүх Хятадын хэмжээнд шаардлага хангасан тосгоны 100 хувь нь хатуурсан замтай, хөдөө орон нутагт крантны усны нэвтрэлт 84 хувьд хүрчээ. Төрийн үйлчилгээний өндөр чанартай нөөц хөдөө орон нутагт өргөжиж, эмнэлгийн өндөр чанартай үйлчилгээний чадавхийг дээшлүүлж, албан журмын боловсрол үндсэндээ тэнцвэртэй, бүрэн хэрэгжиж байна.
- Орлого нэмэгдэж, баялаг соёлтой, олон тооны тариаланчдын амьдрал сайжирч байна.
Жэжян мужийн Шаошин хотын Кэцяо дүүргийн Танди тосгон руу алхах нь цэцэгсийн далайд орохтой адил юм. Тус тосгоны ерөнхий намын салбарын нарийн бичгийн дарга Лю Жяньмин:
- "Компани + хоршоо + суурь + тариачин" хөгжлийн загвараар дамжуулан тосгон нь соёлын өв, цэцэг, модны аж үйлдвэрийн хөгжил, үзэсгэлэнт хөдөө тосгоныг бүтээн байгуулах үр ашигтай хослуулах арга замыг олж, өнгөрсөн онд тус тосгоны нэг хүнд ногдох орлого 110 мянган юаньд хүрсэн гэж танилцуулав. Тосгоны иргэн Чянь Ёуфү:
- Орлого жил бүр нэмэгдэж, ийм амьдрал нь тухтай байна гэж хэллээ.
Аж үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ард түмнийг баяжуулах үйлдвэрүүд нэг нэгээр цэцэглэн хөгжиж, тосгоныхны өдөр хоногууд улам бүр цэцэглэн хөгжиж байна. Бүх Хятадын хөдөө тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 2012 онд 7917 юань байсан бол 2021 онд 18 мянга 931 юань болж нэмэгджээ гэж тоо баримт харуулж байна. Одоогийн байдлаар Хятадын тосгоны 95 гаруй хувь нь цэвэрлэгээний ажил хийж, 4000 гаруй шян, тосгоны эмнэлгийн болон эрүүл мэндийн нөөцийг нэгтгэж эрүүл мэндийн нэгдэл байгуулагдаад байгаагийн дээр тосгоны иргэдийн сайн сайхан амьдралд хүсэн тэмүүлж байгаа нь бодит байдал болоод байна.
Тариаланчид халаасаараа баян чинээлэг боловч тархи нь ч мөн баян байх хэрэгтэй. ӨМӨЗО-ны Хангин хошууны Жаргалант балгасын Гуанчянь тосгоны иргэн Лю Жиньчигийн гэрт очиход үүдэнд өлгөөтэй "Арван одтой соёлт өрх"-ийн самбар онцгой анхаарал татав. Хангин хошууны Хөдөөгийн сэргээн босголтын товчооны дарга Жан Юнлян:
- Одтой соёлт өрх", "Хадам ээж ба бэрийн хоорондох сайн харьцаа" зэргийг сонгон шалгаруулж, улам олон тосгоны оршин суугчид байгаль орчноо гоёж, үр хүүхэд, төрөл төрөгсдөө хайрлах, эв найртай амьдрах зэрэг сайн зуршлыг бий болгож байна гэж хэллээ.
Соёл иргэншсэн хөдөөгийн салхи өргөн уудам талдаа сэвэлзэж байна. Одоогийн байдлаар бүх Хятадын хэмжээнд нийт 575 мянган тосгоны зэрэглэлийн соёлын үйлчилгээний иж бүрэн төв баригдсан. Бүх засаг захиргааны тосгонд тариаланчдад зориулсан номын дэлгүүр, цахим уншлагын танхим, соёлын үйл ажиллагааны өрөөнүүд байгуулж, хөдөөгийн соёл иргэншил шинэ дүр төрхөөр гэрэлтсэн байна.
Хөдөө орон нутгийг сэргээх гол түлхүүр нь хүн, хөдөлмөрт оршдог. Орчин үеийн социалист улсыг бүх талаараа байгуулах шинэ аянд олон зуун сая тариачид ханцуй шамлан шаргуу хөдөлмөрлөж, шинэ сайхан амьдрал руу тэмүүлэх юм.
