solongonews
Ши Жиньпиний хэлсэн үгийг дээд хэмжээгээр үнэлж байна
2020-06-20 20:35
Ши Жиньпиний хэлсэн үгийг дээд хэмжээгээр үнэлж байна.

     Африкийн олон орны зүтгэлтнүүд дарга Ши Жиньпиний Хятад, Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурлын үеэр хэлсэн үгийг дээд хэмжээгээр үнэлж, дэлхий нийтээр коронавирустэй тэмцэж буй чухал цаг мөчид Хятад, Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурал хуралдаж, хоёр тал хүч сэтгэлээ нэгтгэн коронавирусын эсрэг тэмцэх шуурхай байдал, эрч хүчийг харуулж, олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд чухал хүч сэлбэсэн гэж илэрхийлж байна.

Өмнөд Африкийн Гадаад харилцааны яамны ерөнхий захиргааны орлогч дарга Анил Сукралар:

- Энэ удаагийн хурал чухал индэр болж байна. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ коронавирусын эсрэг Хятадын хамт тэмцэж ирсэн Африкийн орнуудад талархаж буйгаа илэрхийлсэн. Хятад улс мөн бодит үйл ажиллагаагаар Африкт сэтгэлийн дэм үзүүлсээр иржээ. Коронавирусын вакциныг судлан үйлдвэрлэж гаргасны дараа Африкийн орнуудад хөнгөлөлттэйгөөр ашиглуулна гэж хэлсэн нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэж хэлэв. 

Сенегалын Эрүүл мэнд, нийгмийн ажиллагааны сайд Абдулла Сал:

- Хурлын үеэр дарга Ши Жиньпин урам сэргээх сайхан үг хэллээ. Олон санаачилга арга хэмжээг даруй хэрэгжүүлэхийг хүсэж байна. Ши Жиньпин дарга Африкийн дуу хоолойг сонсож, эв найрамдалтай байхыг санаачилж буй нь таалагдаж байна. Хоёр тал бие биеэ хүндэтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь чухал юм гэж хэллээ.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл