solongonews
Ши Жиньпин, Акуфо-Аддо Нана нар харилцан баяр хүргэв
2020-07-06 15:20
Ши Жиньпин, Акуфо-Аддо Нана нар харилцан баяр хүргэв.

БНХАУ болон БНГУ 07-р сарын 05-нд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, хоёр орны төрийн тэргүүн нар харилцан баярын цахилгаан илгээлээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Хятад, Гана дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш хоёр орны найрсаг харилцаа улам бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа нааштай амжилт гаргасан юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа тал бүрээр хөгжин, ард иргэдэд үр өгөөжөө хүртээсээр байна. Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш, Хятадын тал Гана улсыг багтаасан Африкийн орнуудтай харилцан туслалцаж, цар тахлын эсрэг хамтдаа тэмцсээр байгаа нь Хятад, Африкийн жаргал зовлонгоо хамтатгасан ахан дүүсийн найрамдлыг бүрэн харууллаа. Миний бие Хятад, Ганын харилцааг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамт хоёр орон дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойн боломжоор найрсаг харилцаагаа улам хөгжүүлэн, “Бүс ба зам” болон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, улс орон, ард түмэнд улам их үр өгөөж хүртээж, Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

БНГУ-ын ерөнхийлөгч Акуфо-Аддо Нана: Ерөнхийлөгч Нкрума, дарга Мао Зэдүн, ерөнхий сайд Жөү Эньлай нарын зэрэг хоёр орны ахмад үеийн удирдагч Гана, Хятадын  найрсаг харилцааг нээж хөгжүүлсэн юм.  60 жилийн турш хоёр орны дээд давхаргын харилцаа ирэх тусам нягтарч, олон салбарт хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, олон улсын энх тайван, голч шударга, эрх тэгш дэглэмийг байгуулахын тулд хамтдаа хичээн ажилласаар ирсэн юм. Цар тахлын эсрэг тэмцэлд  Ши Жиньпин дарга ер бусын удирдах хүч чадавхаа харуулсан бөгөөд Хятад улс Гана улсыг багтаасан дэлхийн олон орны цар тахлын эсрэг тэмцэлд туслалцаа дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын нийгэмлэгээс талархал хүлээж байна. Олон улсын цар тахлын эсрэг эв санаа нэгтэй хамтын ажиллагааг Ганын тал үргэлжлүүлэн шуурхай дэмжинэ. Мөн миний бие эрхэм ноён тантай  хамт найрсаг харилцаагаа бэхжүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг цааш нь гүнзгийрүүлэх болно гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл