Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 14-ний өдөр Тайландын ерөнхий сайд Баяутай утсаар ярьжээ.
Ши Жинвпин хэлсэн үгэндээ, COVID-19-ийн халдвар гарснаас хойш, Хятад Тайланд хоёр орон бие биеэ тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа ялан давж, бодит үйл ажиллагаагаар дотнын найрамдлыг харуулсан юм. Өдгөө, халдвар дэлхий нийтэд тархаж, Хятад Тайланд хоёр оронд бүгд халдвар гадаадаас шилжин орж ирэхийг сэргийлэх, дотоодод дахин дэлгэрэхийг сэргийлэх дарамтад тулгарч байна. Хятадын тал Тайландын талтай хамтаар туршлага солилцохоо эрчимжүүлж, нэгдэлтэй халдвартай тэмцэж, хөгжлийг ахиулахад бэлэн байгаа бөгөөд халдвараас сэргийлж хяналтдаа авсан нөхцөл байдалд аюулгүй байдлаар ажил үйлдвэрлэлээ сэргээхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин Хятад Тайландын харилцааны үндэс суурь бат бэх, нөөц баялаг ихтэй хэмээн онцолжээ.
Баяу хэлсэн үгэндээ, Тайланд Хятад хоёр орон Ковид-19 тахалтай тэмцэх явцад харилцан бие биеэ дэмжиж, Тайланд Хятадын гүн зузаан найрамдлыг харуулсан байна гэжээ. Тэрээр бас Хятадын өмнөд нутаг үеэр усны гамшигт өртсөнд эмгэнэл илэрхийлжээ.
