Хятадын Коммунист Нам байгуулагдсан 101 жилийн турш Хятадын үе үеийн коммунистууд Хятадын ард түмнийг түүхэн ялалтад хүргэсээр ирсэн. Хятад улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн ололт амжилт нь Хятадын Коммунист намын агуу байдлыг нотолж, Хятадын Коммунист намын улс орныг удирдах амжилттай туршлага нь дэлхийн бусад улс төрийн намуудад чухал урам зориг, лавлагаа авчирсан юм.
Сүүлийн жилүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятадын Коммунист Нам эвсэж, Хятадын ард түмнийг урагш ахиулж, ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, дунд зэрэг чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулж, орчин үеийн хүчирхэг социалист улсыг бүх талаараа байгуулах зорилт руу үргэлжлүүлэн урагшилсаар байна.
Хятад улс ядуурлыг бууруулах өвөрмөц туршлагатай. Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд иж бүрэн ялалт байгуулж, бүс нутгийн ядуурлыг ерөнхийд нь шийдвэрлэж, туйлын ядуурлыг арилгах хүнд хэцүү ажлыг гүйцэлдүүлэв. Хятад улс Африкийн орнуудад ядуурлыг бууруулах төлөвлөгөөгөө биелүүлэхийн үлгэр жишээ үзүүлсэн бөгөөд Хятадын ядуурлыг бууруулах туршлагыг Африкийн орнууд суралцах нь зүйтэй юм.
1955 онд Хятадын дэвшүүлсэн энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг Бандунгийн бага хурлын арван зарчимд тусгаж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нь Хятадын дипломат харилцааны онцлог, өвөрмөц шинж чанарыг дэлхий дахинд харуулсан юм. Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын харилцааг зохицуулах чухал хэм хэмжээ болсон Хятадын гадаад бодлогын үндэс юм. Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр дэлхийн олон оронтой найрсаг харилцаа тогтоосон байна.
Хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулж, үймээн самуунтай, өөрчлөгдөж буй дэлхийн мананг арилгаж, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохыг Хятад улс санал болгож байна. "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалт нь эртний торгоны замыг орчин үеийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаатай нягт холбож, энэхүү зам дагуух улс орон, бүс нутгийн дэд бүтэц, худалдаа, соёлын харилцан уялдааг өргөнөөр зөвшилцөж, хамтын бүтээн байгуулалт, хамтын ашиг хүртэх замаар хэрэгжүүлж, тус зам дагуух улс орон, бүс нутгийн ард түмэнд үр өгөөжөө өгөх зорилготой юм.
Хятад бол Африкийн цар тахалтай тэмцэх чухал түнш бөгөөд Африкийн орнуудад тахлын эсрэг асар их тусламж үзүүлсэн юм. Африкийн холбооноос 2022 он гэхэд Африкийн хүн амын 60 хувийг "COVID-19"-ийн эсрэг вакцинд хамруулна гэсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын наймдугаар хуралдаан дээр Хятад улс Африкт дахин 1 тэрбум тун вакцин нийлүүлэх бөгөөд үүний 600 сая тунг нь үнэ төлбөргүй тусламж болгон, 400 сая тунг нь Хятадын компаниуд болон Африкийн холбогдох улс орнуудын хамтарсан үйлдвэрлэлээр олгохоор болсон байна. Хятад улс мөн Африкийн орнуудад эрүүл мэндийн чиглэлээр 10 төсөл хэрэгжүүлж, 1500 эмнэлгийн багийн гишүүд, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Африк руу илгээнэ. Эдгээр нь Африкт "COVID-19" вакцины орон нутгийн үйлдвэрлэл болон Африкийн орнуудын тахал өвчний эсрэг үйл явцыг дэмжихэд тус дөхөм болох хүний эрүүл мэндийн нийгэмлэгийг бий болгохын тулд Хятадаас авч буй тодорхой арга хэмжээ болох юм.
Хятадын Коммунист Нам урьдын адил Хятад улсыг асар их амжилтад хүргэж, орчин үеийн социалист гүрнийг бүх талаар байгуулах зорилтоо хэрэгжүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлөө биелүүлэн, дэлхийн бүх улс оронд илүү их хөгжлийн боломж олгоход би итгэлтэй байна.
(Нийтлэл: Суданы Араб-Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадад суугаа Элчин сайд асан)
